ХААБ- Хөдөө, аж ахуйн бирж

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Албан тушаалын нэр: Судалгаа шинжилгээний мэргэжилтэн

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн борлуулалтын, биржийн зах зээлийн гадаад дотоод орчны төлөвийг тогтоох зах зээлийн судалгаа, шинжилгээ хийх, зах зээлийн зорилтот хэрэглэгчдэд чиглэсэн маркетингийн хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш.

Мэргэжил: Эдийн засаг, санхүү, бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, олон улсын худалдаа.

Мэргэшил: Төрөлжсөн мэргэжлийн сургалтуудад хамрагдаж гэрчилгээ авсан байх.

Туршлага: Хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэр, экспорт импортын салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Ур чадвар:

  • Хувийн зохион байгуулалт сайтай, бие дааж ажиллах, багаар ажиллах, илүү цагаар ажлын ачаалал даах чадвартай байх.
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, ярианы /синхрон/ болон бичгийн мэргэжлийн орчуулга хийх чадвартай.
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай байх.
  • Төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, тайлагнах, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг тодруулах судалгааны арга зүйн мэдлэгтэй байх.

Бүрдүүлэх материал: Төрийн алба хаагчийн анкет, иргэний үнэмлэх, боловсролын гэрчилгээний хуулбар, өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, 4х6 хэмжээтэй 2 хувь зураг. Материалыг мэйлээр ирүүлж болно. 

Бүртгэл явагдах хугацаа: 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал.

Холбоо барих: Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 18А-1, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр /Namac building/ II давхар.

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК  Утас: 70128779, 70138779

Захиргаа, удирдлагын нэгжийн хүний нөөцийн мэргэжилтэн Г.Золжаргал

Утас: 89030309,

Цахим шуудангийн хаяг: zoljargal@mce.mn