Зураг

“ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ТӨХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн “Эсгий гар урлал”-ын хөтөлбөрийг дэмжин 100 кг угаасан ноос хандивлалаа.

Монголын “ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ”  ТӨХХК – ийн нийт ажилчин албан хаагчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын хүүхэд, багачууд, гэр бүлийн сайн сайхны тулд ядуурлыг бууруулах болон хувь нэмрээ оруулах зорилгоор 2019 оны 11 дүгээр сар 14-нд Асрал төв ТББ-ын Өрхийн амьжиргааг нэмэгдүүлэх чиглэлээр өрх толгойлсон, олон хүүхэдтэй эмэгтэйчүүдийг оёдол, эсгий урлалын Made in Mongolia-MIM буюу “Эсгий гар урлал”-ын хөтөлбөрийг дэмжин 100 кг угаасан ноос хандивлалаа.

Дэлгэрэнгүй

Брокерын эрх олгох сургалт зохион байгуулна

Санхүүгийн зохицуулах хороо болон Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч брокеруудын нэгдсэн холбоо, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК хамтран хөдөө аж ахуйн биржийн арилжааны зах зээлд оролцогчдод арилжаанд оролцоход шаардлагатай мэдлэг олгох, мэргэжлийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх зорилготой брокерын эрх олгох сургалт зохион байгуулна.

Дэлгэрэнгүй

БРОКЕРЫН ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ ЯВАГДАНА

Хөдөө Аж Ахуйн Бирж нь биржийн арилжааны зах зээлд оролцогчдод арилжаанд оролцоход шаардлагатай мэдлэг олгох, мэргэжлийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх зорилготой Брокерын эрх олгох сургалт зохион байгуулна

Дэлгэрэнгүй

"Хөдөө аж ахуйн Бирж" ТӨХХК-ийн 2014 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөө

ХААБ-ын 2014 оны Худалдан авалтын төлөвлөгөөг дараах байдлаар баталсан байна.
Үүнд: 2014 оны Худалдан авах төлөвлөгөөний төсвийг 536700000 төгрөгөөр баталсан байна.

"Хөдөө аж ахуйн Бирж" ТӨХХК-ийн 2014 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөө

Дэлгэрэнгүй
Зураг

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Монголын хөдөө аж ахуйн биржийн цахим хуудсанд зочилж буй Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

            “ Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК нь мэдээллийн ил тод, шуурхай байдлыг  хангах зорилгоор өөрийн цахим хуудсыг арилжаа болон цаг үеийн мэдээ мэдээллээр  баяжуулан зах зээлийн оролцогчид хүргэн ажиллаж байна. Түүнчлэн Та биржийн цахим хуудсанд зочилсноор байгууллагын үйл ажиллагаа болон хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжааны зах зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч чадна гэдэгт итгэж байна.

Дэлгэрэнгүй
Зураг

Бидний тухай

Компанийн тухай Монгол Улсын Их Хурлын 2011 онд баталсан “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 40 дүгээр тогтоолын дагуу “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийг үүсгэн байгуулж үйл ажиллагааг нь 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс албан ёсоор эхлүүлсэн. Төрийн өмчийн хорооны 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 611 дугаар тогтоолоор “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн хувьцааг хувааж, хувьцааны тоог нэмэгдүүлсэнтэй холбогдуулан компанийн дүрмийг шинэчлэн баталсан.

Дэлгэрэнгүй
Зураг

“МАХ, ХҮНСНИЙ НОГОО, ЦАГААН ИДЭЭ-2019” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ

Үзэсгэлэн худалдааны зорилго нь 21 аймгийн  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хоршоод, аж ахуйн нэгж,  малчдын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл чанарын шаардлага хангасан мах, цагаан идээ, хүнсний ногоог авах боломжтой.

Дэлгэрэнгүй
Зураг

Хөдөө аж ахуйн биржээр арилжигдсан бараа, түүхий эдийн тодорхойлолт олгох журам

Хөдөө аж ахуйн биржээр арилжигдсан бараа, түүхий эдийн тодорхойлолт олгох журамтай доорх холбоосоор орж танилцана уу.

Хөдөө аж ахуйн биржээр арилжигдсан бараа, түүхий эдийн тодорхойлолт олгох журам

Дэлгэрэнгүй

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК нь арьс ширний арилжаа зохион байгуулна

Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь боловсруулаагүй адууны ширийг бүртгэлжүүлэн, “Их зам транс” ХХК-ийн компанийн агуулахад итгэмжлэл олгож, байнгын гишүүн хөдөө аж ахуйн брокерын компаниудаар зуучлуулан биржийн арилжааг зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК нь "БОЛОВСРУУЛААГҮЙ НООЛУУРЫН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА" зохион байгуулна

Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит ХХК хамтран “НООЛУУРЫН ТӨВЛӨРСӨН ДУУДЛАГА ХУДАЛДАА”-г Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ, Дарви сумын ЗДТГ-тай хамтран  зохион байгуулна

Дэлгэрэнгүй