Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзориг орон нутгийн удирдлагуудад чиглэл өглөө

22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. 22-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Дэлгэрэнгүй

85,3 мянган тонн төмс хураан аваад байна

2018 оны есдүгээр сарын 18-ны байдлаар 17,9 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 29,4 мянган га-гаас 47,2 мянган тонн үр тариа, 3,6 мянган га-гаас 85,3 мянган тонн төмс, 4,1 мянган га-гаас 48,4 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна.

Дэлгэрэнгүй

“Намрын ногоон өдрүүд” өдөрлөг нээлтээ хийлээ (2018.09.19)

2006 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж, энэ жил 13 дахь намартайгаа золгож байгаа “Намрын ногоон өдрүүд” нь манай хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамгийн том үзэсгэлэн худалдаа болоод байна. Тус арга хэмжээнд нийслэл, 21 аймгаас шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тариаланчид, ногоочид оролцож байгаа нь тус арга хэмжээний цар хүрээг илтгэж байна. 

Дэлгэрэнгүй

Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, цэцэг, модлог ургамлын үзэсгэлэн худалдаа нээгдлээ

Хоёр өдөр үргэлжлэх тус үзэсгэлэнд ХААИС-ийн эрдэмтэн багш судлаачид, оюутан залуусын эрдэм шинжилгээний үр дүнг танилцуулж нийтэд хүртээл болгохоос гадна хүлэмжийн аж ахуй, эрдэс бордооны чиглэлээр үйл ажиллагаа амжилттай явуулж буй зургаан аж ахуйн нэгж, ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн таван төв, оюутны хөгжлийг дэмжсэн хоёр дугуйлан болон өрхийн тариалан эрхлэгч нар оролцож байна.

Дэлгэрэнгүй

Хэрэглэгчийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх нь хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтойг бүс нутаг онцлов

“Азийн бүс нутагт Кодексийн оролцооны бэлтгэлийг хангах” сэдэвт семинар БНЭУ-ын Дели хотноо 2018 оны 9 дүгээр сарын 5, 6-нд боллоо.

Дэлгэрэнгүй

Ургац хураалтын ажил ангилан хадалтаар эхлэн явагдаж байна

Ургац хураалтын ажил есдүгээр сарын 05-ны өдрөөс ангилан хадалтаар эхэлсэн. 2018 оны есдүгээр сарын 10-ны байдлаар 3473 га-г ангилан хадаж, нийтдээ 6.2 мянган га-гаас 8.1 мянган тонн үр тариа, 2.4 мянган га-гаас 34.5 мянган тонн төмс, 2 мянган га-гаас 23 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна.

Дэлгэрэнгүй

Монгол Улс нь ноолуурын үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт бичигддэг

Ноолуур нь монгол малчдын хувьд эдийн засгийн өндөр ач холбогдолтой, орлогын гол эх үүсвэрүүдийнх нь нэг. Үнэндээ, малын тоо толгой 20-иос дээш хувиар өсч, ноолууран болон бусад амьтны гаралтай бүтээгдэхүүн нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулдгаас гадна хөдөлмөр эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй

Израйль улсын талтай хамтран ажиллах талаар санал солилцов

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Израйль улсын "LR" группын Бизнес болон хөрөнгө оруулалтын гүйцэтгэх захирал ноён Амихаз Ластиг, тус группын Бизнес хөгжлийн дэд ерөнхийлөгч ба эрүүл мэнд хариуцсан захирал ноён Яаки Зингер нарыг (2018.09.05) хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй

Нийт нутгийн 90 орчим хувьд бэлчээрийн ургамлын гарц сайн байгаа тул улсын хэмжээнд 1 сая тонноос дээш хадлан бэлтгэх боломжтой гэж үзэж байна

Улсын хэмжээнд энэ жил хадланд том оврын 3661 дугуйт, бага оврын 6870 дугуйт трактор, 4364 тракторын хадуур, 849 морин хадуур,1253 тармуур, 500 хаман боогч, 2200  чиргүүл, 26 нуруулдагч, 1500 ширхэг гар хадуур зэргийг ашиглахад бэлтгэсэн.

Дэлгэрэнгүй

Г.Занданшатар: Төрд итгэх иргэдийн итгэл буурч байгаа нь төрийн албан хаагчид хариуцлага алдаж, ёс зүйн зөрчил, дутагдал гаргаж байгаатай холбоотой

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар аймаг, орон нутгийн удирдлагуудтай цаг үеийн асуудлаар цахим хурал хийж, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээллээ

Дэлгэрэнгүй

“Хүнсний аюулгүй байдал: Хүнсний экспорт” эрдэм шинжилгээний бага хуралд оюутан, судлаачдыг оролцохыг урьж байна

“Дэлхийн хүнсний өдөр”-ийг 1981 оноос жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тэмдэглэж ирсэн. "Дэлхийн хүнсний өдөр"-ийг тохиолдуулан “Хүнсний аюулгүй байдал” ЭШБХ-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн А-51 дүгээр тушаалаар шийдвэрлэсэн

Дэлгэрэнгүй

Отор нүүдэл хийх талаар малчид, мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад зөвлөмж, анхааруулга хүргүүлж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас малчид, мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад анхааруулж байна

Дэлгэрэнгүй

ХХААХҮ-ийн салбарт хөрөнгө оруулах, хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа

ХХААХҮЯ-наас "Үйлдвэржилт 21:100", "Ноолуур" үндэсний хөтөлбөрүүд, "Мах, сүүний анхдугаар аян", Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас үзүүлж буй дэмжлэгүүдийн талаар дэлгэрэнгүй танилцаж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн.

Дэлгэрэнгүй

Оны эхний долоон сарын байдлаар 20 мянга гаруй тонн мах экспортолж, орлого нь 100 тэрбум төгрөг давлаа

2018 оны долдугаар сарын байдлаар 10735.4 тонн дулааны аргаар боловсруулсан мах, 10319.7 тонн адууны мах, 775.6 тонн хонины болон ямааны мах, 642,5 тонн үхрийн мах, 498.4 тонн дайвар бүтээгдэхүүн нийт 22971.6 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 50.6 сая ам.доллар буюу 124.9 тэрбум төгрөгийн орлого олсон байна.

Дэлгэрэнгүй