Энэхүү үзэсгэлэнд хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын худалдаа эрхэлдэг, судалгаа шинжилгээ эрхэлдэг 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүн, техник тоног төхөөрөмжөө танилцуулан оролцож байна. Мөн түүнчлэн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалдаг, сүү, зөгийн балын үйлдвэрлэл эрхэлдэг 40 орчим иргэн, хоршоо, аж ахуйн нэгжүүд тус үзэсгэлэнд оролцож өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдаж байна.
Дэлгэрэнгүй