“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ 2018 оны есдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд болно

“Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг 2018 оны есдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна.

Дэлгэрэнгүй

Арилжааны мэдээ

Хөдөө аж ахуйн бирж ХХК 2018 оны 9 дүгээр сарын 3-аас 9 дүгээр сарын 7-ны хооронд нийт 2 өдрийн арилжаа зохион байгуулж,  36.4 тонн тэмээний ноос, 54.3 тонн хонины завод ноос арилжлаа.

 

Дэлгэрэнгүй
Зураг

Бидний тухай

Компанийн тухай Монгол Улсын Их Хурлын 2011 онд баталсан “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 40 дүгээр тогтоолын дагуу “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийг үүсгэн байгуулж үйл ажиллагааг нь 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс албан ёсоор эхлүүлсэн. Төрийн өмчийн хорооны 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 611 дугаар тогтоолоор “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн хувьцааг хувааж, хувьцааны тоог нэмэгдүүлсэнтэй холбогдуулан компанийн дүрмийг шинэчлэн баталсан.

Дэлгэрэнгүй

Хөдөө аж ахуйн биржийн анхны форвард гэрээ амжилттай хаагдаж ноолуурыг 107мянгад хүлээлцлээ...

Хөдөө аж ахуйн биржийн анхны форвард гэрээ амжилттай хаагдаж ноолуурыг 107,000 хүлээлцлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг та доорхи бичлэгээс үзнэ үү.Эх сурвалж CONTROL.MN

Дэлгэрэнгүй

Таван өдрийн турш дэлхий, бүс нутаг, улс орны түвшний олон чухал асуудалд төвлөрч, гарц шийдэл илэрхийлсэн, ажил хэрэгч, бүтээлч олон улсын уулзалт өнөөдөр (2018.06.15) хаалтаа хийлээ.

Энэ удаагийн 8 дугаар уулзалтад даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн түнш 34 орны 120 гаруй төлөөлөгчид, бүс нутгийн улсуудын Хөдөө аж ахуйн сайд нар, Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллага, холбогдох бусад албаныхан зэрэг давхардсан тоогоор 500 гаруй мэргэжлийн хүмүүс оролцсон юм.

Дэлгэрэнгүй

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогыг бизнес эрхлэгчид дэмжиж байна

Хувийн хэвшлийнхний санал санаачилгыг төрийн бодлого боловсруулагчдад хүргэх, оролцоог хангах зорилгоор Монголын худалдаа аж үйлдвэрлэлийн танхимаас зохион байгуулдаг “Business breakfast” өглөөний уулзалтын энэ удаагийн зочноор Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд Б.Батзориг оролцлоо.

Дэлгэрэнгүй

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Мал сүргээ эрсдэлээс хамгаална

         Засгийн газрын хуралдаан 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болж, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл явуулахаар шийдвэрлэлээ.

Дэлгэрэнгүй

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь хувьцаа нэмж гаргахад хуулийн зөвлөгөө өгөх зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ХААБ-2018.02 дугаартай төсөл хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ цахимаар ирүүлэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй

Хөдөө аж ахуйн биржийн төлөөлөл “Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулах” төслийн хэлэлцүүлэгт оролцож байна

“Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулах” төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2018.04.04) ХХААХҮЯ-наас санаачлан зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй

"Ноолуур" хөтөлбөрийн талаар Монгол Улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбаттай уулзаж ярилцжээ

НООЛУУРЫН ЭКСПОРТЫГ ДЭМЖИНЭ Монгол Улсын ямаан сүргийн тоо толгой БНХАУ-аас 6 дахин цөөн, үйлдвэрлэлийн хүчин чадал, зориулалтын агуулах дутагдалтай байдаг ч дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн 40%-ийг дангаараа бүрдүүлж байна. Монгол ноолуур чанарын хувьд дэлхийд тэргүүлдэг боловч дотооддоо бэлтгэсэн ноолуурынхаа 85 орчим хувийг анхан шатны боловсруулалт хийн  экспортод гаргадаг. Ноолуураа дотооддоо авч үлдэн эцсийн шатанд нэмүү өртөг шингээн үйлдвэрлэж экспортлохын тулд тоног төхөөрөмжийн шинэчлэл, эргэлтийн хөрөнгийн хөрөнгө оруулалт ихээхэн шаардлагатай байдаг байна. Засгийн газрын зүгээс энэ салбарт санаачлагатай ажиллан холбогдох байгууллагуудтай хамтран Ноолуур хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар тодруулахаар Монгол Улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбаттай уулзаж ярилцлаа.

Дэлгэрэнгүй

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Монголчууд ноолуураа өөрсдөө дэлхийд үнэлнэ, үнэ цэнэ нь ажил, орлого болж үлдэнэ

Монгол улсын Засгийн газар ХХААХҮЯ-наас боловсруулсан “Ноолуур” хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлж байхаар тогтсон. Дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлснээр нэхмэлийн салбарт 5500 гаруй ажлын байр тогтвортой хадгалагдах бөгөөд 3600 гаруй ажлын байр шинээр бий болно. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт 5,7 дахин өснө гэж тооцоолж байна. Ноолуур хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд дотоодын зарим аж ахуй нэгжүүдэд ажиллалаа.

Дэлгэрэнгүй

Агуулахуудад мэдэгдэл хүргүүлэх тухай

"Хөдөө аж ахуйн бирж" ХХК-ийн Итгэмжлэгдсэн агуулахын журам, Итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтэд 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс өөрчлөлт орсон тул шинэчлэгдсэн журам болон шалгуур үзүүлэлтийн дагуу баримт бичгийг бүрдүүлж, итгэмжлэлийн гэрээгээ хийнэ үү. 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн итгэмжлэл аваагүй агуулахуудыг арилжаанд оруулахгүй болохыг мэдэгдье.

Дэлгэрэнгүй

Боловсруулах үйлдвэрийн агуулахад тавигдах итгэмжлэлийн шалгуур үзүүлэлт

ХААБ-ийн Боловсруулах үйлдвэрийн агуулахад тавигдах итгэмжлэлийн шалгуур үзүүлэлттэй доорх холбоосоор орж танилцана уу.

Боловсруулах үйлдвэрийн агуулахад тавигдах итгэмжлэлийн шалгуур үзүүлэлт

Дэлгэрэнгүй