"Экспортын тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг ноос, ноолуур, арьс ширний асуудлыг хөндлөө

Монгол экспорт экспо-2018" нэгдсэн арга хэмжээний хүрээнд өрнөж буй "Экспортын тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг ноос, ноолуур, арьс ширний асуудлыг хөндлөө. Энэ хэсэгт Гадаад харилцааны яамны удирдлага, ХХААХҮЯ-ны асуудал хариуцсан мэргэжилтнүүд, мэргэжлийн холбоодын төлөөлөл экспортын өнөөгийн байдал, бэрхшээл, боломжийн талаар танилцуулж, оролцогчдын асуултад хариулав.

Дэлгэрэнгүй

“Монгол экспорт экспо-2018” нэгдсэн арга хэмжээ нээлтээ хийлээ

Монгол экспорт экспо-2018” нэгдсэн арга хэмжээний нээлтийн өдөр "Монголын хаан ширхэгт" гэрчлэх тэмдгийг олгох гэрээнд гарын үсэг зурах, "OEKO TEX-100" олон улсын чанарын сертификат олгох ёслолын ажиллагаа тус тус боллоо. Энэ үеэр экспортын бүтээгдэхүүн, "Монгол экспорт" хөтөлбөрийн танилцуулга хийсэн.

Дэлгэрэнгүй

"Малчид хоршоод "Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд" арилжаанд хэрхэн оролцох вэ" сургалт танилцуулга хийлээ

Хөдөө аж ахуйн бирж" ХХК-ийн Стратеги судалгаа, хөгжлийн хэлтсийн захирал Ж. Мягмарсүрэн, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн М. Хулан нар малчид хоршоод "Хөдөө аж ахуйн бирж"-ийн арилжаанд  хэрхэн оролцох вэ" сэдэвт танилцуулга хийж малчид хоршоодтой санал солилцлоо.

Дэлгэрэнгүй

Чанарын шаардлагад нийцсэн махаар иргэдээ хангахын тулд тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэхээр боллоо

Мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан малыг бэлтгэж байгаа эсэхэд хяналт тавьж, баталгаажуулна. Бэлтгэсэн малыг стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан мал төхөөрөх үйлдвэрт, нядалгааны үеийн гэмтэлгүй, тордолт хийсэн арьс ширийг үйлдвэрт нийлүүлнэ. Гарал үүсэл нь баталгаажсан махыг хүнсний томоохон сүлжээ дэлгүүр, худалдааны төвөөр нийтийн хэрэгцээнд, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авалт хийдэг сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын хоолны газарт нийлүүлэх ажлыг зохион байгуулна.

Дэлгэрэнгүй

Өлгийн улаан омгийн ямааны үржлийн ажлын ололтыг хянан магадлав

Өлгийн улаан” омгийн ямаа нь Их нууруудын хотгор, Хархираа, Түргэний уулсын байгаль, цаг уурын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицсон, амьдрах чадвар сайтай, холын замд туувар даах чадамж өндөртэй, ноолуурын гарц сайн, нарийн микронтой, бие томтой байдгаараа Монгол үүлдрийн ямаанаас ялгаатай.

Дэлгэрэнгүй

“Монгол экспорт-2018” нэгдсэн арга хэмжээ аравдугаар сарын 17-21-ний өдрүүдэд Мишээл экспо төвд болно

Арга хэмжээний нээлт аравдугаар сарын 18-ны Пүрэв гарагт болох бөгөөд нээлтэд УИХ, Засгийн газрын төлөөлөл оролцож, "Монголын хаан ширхэгт" гэрчлэх тэмдгийг олгох гэрээнд гарын үсэг зурах, "OEKO TEX-100" олон улсын чанарын сертификат олгох ёслолын ажиллагаа тус тус болох юм. Энэ үеэр экспортын бүтээгдэхүүн, "Монгол экспорт" хөтөлбөрийн танилцуулга хийнэ.

Дэлгэрэнгүй

Хоршоодын чадавхийг дээшлүүлэх, боломжийг сайжруулах талаар хэлэлцлээ

Хөдөө аж ахуйн хоршооллын форумд "Хөдөө аж ахуйн бирж"-ийг төлөөлж  Стратеги судалгаа, хөгжлийн хэлтсийн дарга Ж.Мягмарсүрэн  оролцож, хоршооны талаар төрөөс баримталж буй бодлого, хөтөлбөрийн талаар танилцуулга хийлээ.

Дэлгэрэнгүй

Ирэх сарын 6-нд “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018” үндэсний чуулганыг зохион байгуулна

"Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үндэсний чуулганы үеэр инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн болж, үзэсгэлэнд оролцогчдын салбартаа шинээр бий болж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс шилдгийг шалгаруулж, эмхтгэл хэвлүүлнэ.

Дэлгэрэнгүй

Аймаг дундын отрын бэлчээрийн даац, багтаамж 43 хувиар нэмэгджээ

Энэ онд манай орны нийт нутгаар зуншлага хэвийн, бэлчээрийн гарц сайн байсан төдийгүй аймаг дундын отрын бүс нутгуудын бэлцээрийн даац, багтаамж нийт дүнгээр өмнөх онтой харьцуулахад 43 хувиар нэмэгджээ.

Дэлгэрэнгүй

Хураасан ургац дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байвал улаан буудай, гурил импортлохгүй

Ургац хураалтын ажлыг шуурхай, богино хугацаанд дуусгахад ажиллах хүч нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа. Тиймээс ажиллах хүчний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор цэргүүдийг ургац хураалтад дайчлахаар болж, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд уг ажлыг дааж авчээ.

Дэлгэрэнгүй

Жилд 20 000 орчим гэр үйлдвэрлэж, экспортлох боломжтой

Монгол туургатны үндэсний бахархал болсон Монгол гэр нь 3000-аад жилийн түүхтэй. Хүннү гүрний хаадын үеэс одоогийн гэрийн хэв шинжээ олж, өвөг дээдэс маань бидэнд өвлүүлэн үлдээсэн билээ. Монгол гэр нь уран барилгын үндэс бөгөөд орчин цагийн барилга нь уран барилгаас үүсэлтэй. Монгол гэр нь нүүдлийн соёл иргэншилт амьдралын гол төв болж ирсэн бөгөөд Монгол гэргүйгээр монгол хүнийг төсөөлөхийн аргагүй.

Дэлгэрэнгүй

Хадлан, тэжээлийн бэлтгэл 70 хувьтай буюу өмнөх долоо хоногоос 11.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна

ХХААХҮ-ийн салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах, үнэлгээ, дүгнэлт өгөх, сахилга хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор өнгөрсөн долоо хоногт ХХААХҮЯ-наас томилогдсон дөрвөн ажлын хэсэг орон нутагт ажиллалаа. Өнгөрсөн өдрүүдийн цаг агаарын хүйтрэл, цас, шороон шуурганы үед мал аж ахуйн салбарт хохирол гараагүй байна.  

Дэлгэрэнгүй

Өвөлжилтийн бэлтгэлийг өндөр түвшинд хангахын тулд ХХААХҮЯ-наас томилогдсон ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

Ургац хураалтын ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, өвлийг өнтэй давах бэлтгэлээ эртнээс хангахын тулд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан 2018 оны долдугаар сарын 30-наас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг салбар сайд үүрэгдсэн.

Дэлгэрэнгүй

ОХУ-аас 1500 орчим иш өргөгчийг нийлүүлээд байна

   Аравдугаар сарын эхний 10 хоногт тариалангийн бүс нутгуудаар хур тунадас багатай, харьцангуй дулаан тогтвортой байх төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байгаа юм. Тиймээс энэ хугацаанд ургац хураалтын ажлыг шуурхай зохион байгуулах чиглэлийг орон нутгийн төрийн захиргааны байгуулагуудад хүргүүлж, хамтран ажиллаж байна. 

Дэлгэрэнгүй

“Шинэ санаа-шилдэг шийдэл” уралдаан зарлаж байна

Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор баталсан “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн 3.2.10-д “Химийн бодисын хуванцар сав, торх, канистерыг хүнсний зориулалтаар ашиглуулахгүй байх зорилгоор Шинэ санаа-шилдэг шийдэл уралдаан зарлаж, дүнг нийтэд сурталчлах, түгээх” арга хэмжээ хэрэгжүүлэх талаар тусгасан. Энэ дагуу Хүнсний зориулалтын бус хуванцар саваар хийсэн бүтээлийг шалгаруулах “Шинэ санаа-шилдэг шийдэл” уралдаан зарлаж байна.

Дэлгэрэнгүй

Салбарын ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Жил бүрийн "Цагаан сар"-ын баяр, "Ахмадын өдөр"-өөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам салбартаа он удаан жил, үр бүтээлтэй ажиллаж, өөрийн хувь нэмрээ оруулсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг сайхан уламжлалтай.

Дэлгэрэнгүй

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарын бүх шатны төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэнд хандан уриалж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарын бүх шатны төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэнд хандан уриалж байна. 

Дэлгэрэнгүй

Ургац хураалтын ажилд оюутан залуусыг татан оролцуулах ажлыг орон нутагт зохион байгуулж байна

        Есдүгээр сарын 28-ны байдлаар 33.3 мянган га-г ангилан хадаж, 75.3 мянган га-гаас 107.6 мянган тонн үр тариа, 10.5 мянган га-гаас 125.7 мянган тонн төмс, 6 мянган га-гаас 67.7 мянган тонн хүнсний ногоо, 11,8 мянган га-гаас 33,3 мянган тонн тэжээл, 6,3 мянган га-гаас 5 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна. Энэ нь үр тарианы 22 хувь, төмсний 81,1 хувь, хүнсний ногооны 73 хувь, тэжээлийн 21 хувь, тосны ургамлын 11 хувийг тус тус хураан аваад байгаа үзүүлэлт юм. Улсын хэмжээнд ургац хураалт дунджаар 42 хувьтай явагдаж байна. 

Дэлгэрэнгүй