2018 оны арилжааны мэдээ

Хөдөө аж ахуйн бирж 2018 онд 157 удаагийн спот, 1 удаагийн форвард гэрээний  арилжаа зохион байгуулж 1144 хэлцлээр  5 862.0 т ноолуур, 13 794.4 т хонины ноос, 274.0 т тэмээний ноос, 3 262.9 т ямааны завод ноос, 1 358.6 т хонины завод ноос, 20.0 тонн сарлагийн хөөвөр тус тус  арилжиж нийт  711,4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

Дэлгэрэнгүй

Ихэнх нутагт цас багатай байгаа тул усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна

Сар шинийн өдрүүдэд нийт нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, явган шуургатай байсан, ойрын өдрүүдэд ч хүйтэн байгаа энэ үед малаа алсын бэлчээрт бэлчээхгүй, бага насны хүүхдээр мал хариулуулахгүй байх, хувийн бэлтгэлээ сайтар хангаж, дулаан хувцастай малаа хариулах зэргээр сонор сэрэмжтэй байхыг аймаг, орон нутгийн удирдлага, иргэд, малчдад зөвлөж байна.  

Дэлгэрэнгүй

Видео мэдээ

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОГЧ БРОКЕРУУДАД ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ ХОЁР ДАХ ӨДРӨӨ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Дэлгэрэнгүй

“Номин” хүнсний сүлжээ дэлгүүрээр эрүүл, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан мах худалдаалж эхэллээ

Махны худалдааны нээлтэд ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатар, Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтэн Л.Даваасүрэн зэрэг албаны хүн, Номин тав трейд ХХК-ийн удирдлага, тус компанид махаа нийлүүлж буй хоршооны төлөөлөл оролцсон юм. 

Дэлгэрэнгүй

Гарал үүсэл тодорхой махны худалдаа ”Номин сүлжээ” дэлгүүрээр худалдаанд гарна

Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-ний хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны 11 цагт Улсын Их дэлгүүрийн Номин супермаркет худалдааны төвд гарал, үүсэл тодорхой, чанар, аюулгүй байдал нь баталгаажсан махыг борлуулах үйл ажиллагааны нээлтийг холбогдох байгууллагуудын хамтаар хийлээ.

Дэлгэрэнгүй

Ганц дуслаар малыг шимэгчдээс салгах бүтээгдэхүүн МОНГОЛДОО үйлдвэрлэжээ

Монгол эрдэмтдийн эх орондоо үйлдвэрлэж, гаргаж авсан энэхүү дусаалга эм олон давуу талтай. Малынхаа нуруунд ганцхан газар дусаахад бүх арьсаар нь тархаж чаддаг төдийгүй цусанд нэвтэрч, цусаар дамжин шимэгчилдэг шимэгчдийг устгах хоёр төрлийн үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтойг зохион бүтээгч, эрдэмтэд дурдсан юм.

Дэлгэрэнгүй