Зураг

“ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ТӨХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн “Эсгий гар урлал”-ын хөтөлбөрийг дэмжин 100 кг угаасан ноос хандивлалаа.

Монголын “ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ”  ТӨХХК – ийн нийт ажилчин албан хаагчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын хүүхэд, багачууд, гэр бүлийн сайн сайхны тулд ядуурлыг бууруулах болон хувь нэмрээ оруулах зорилгоор 2019 оны 11 дүгээр сар 14-нд Асрал төв ТББ-ын Өрхийн амьжиргааг нэмэгдүүлэх чиглэлээр өрх толгойлсон, олон хүүхэдтэй эмэгтэйчүүдийг оёдол, эсгий урлалын Made in Mongolia-MIM буюу “Эсгий гар урлал”-ын хөтөлбөрийг дэмжин 100 кг угаасан ноос хандивлалаа.

Дэлгэрэнгүй

Брокерын эрх олгох сургалт зохион байгуулна

Санхүүгийн зохицуулах хороо болон Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч брокеруудын нэгдсэн холбоо, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК хамтран хөдөө аж ахуйн биржийн арилжааны зах зээлд оролцогчдод арилжаанд оролцоход шаардлагатай мэдлэг олгох, мэргэжлийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх зорилготой брокерын эрх олгох сургалт зохион байгуулна.

Дэлгэрэнгүй

Арьс ширний салбарынхан тулгамдсан асуудлаа хэлэлцэж байна

 Арьс ширний салбарт төрөөс баримталж буй бодлого,  Арьс ширний салбарын өнөөгийн байдал, чиг хандлага,  Инженерийн салбарын шинэчлэлийн бодлого, Арьс ширний үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашигт хийсэн судалгаа, Салбарын хөгжилд төр- шинжлэх ухаан- үйлдвэрлэгч байгууллагын үүрэг, хамтын ажиллагаа” сэдэвт үндсэн илтгэлүүд тавигдсан юм.

Дэлгэрэнгүй

Хөдөө аж ахуйн бирж Дэлхийн банкнаас батламж гардан авлаа

Экспорт Олон улсын Худалдааны төв, ХХААХҮЯ, ГХЯ, ЖДҮХС, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Канад Улсад суугаа ЭСЯ, Хөдөө аж ахуйн бирж  хамтран “Монголын өв соёлын өдрүүд 2019” соёл уламжлалаа сурталчлах, “Монголд үйлдвэрлэв” Монголын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг танилцуулах үйл ажиллагааг 4 сарын 23-наас 5 сарын 1-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулсан юм. Арга хэмжээ АНУ-ын Вашингтон хотноо Дэлхийн 189 орны төлөөлөл байрлах төв цэг буюу Дэлхийн банкны үндсэн цогцолбор, Канад улсын Оттова, Торонто хотноо зохион байгуулагдсан.

 

    

Дэлгэрэнгүй

БРОКЕРЫН ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ ЯВАГДАНА

Хөдөө Аж Ахуйн Бирж нь биржийн арилжааны зах зээлд оролцогчдод арилжаанд оролцоход шаардлагатай мэдлэг олгох, мэргэжлийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх зорилготой Брокерын эрх олгох сургалт зохион байгуулна

Дэлгэрэнгүй
Зураг

“Мах, хүнсний ногоо, цагаан идээ-2019” үзэсгэлэн худалдаа амжилттай зохион байгуулагдлаа

Цаашид уг үзэсгэлэн худалдааг 10, 11-р сард  үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба давтамжтайгаар зохион байгуулснаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэлийг багасгах, эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн зохиойн байгуулагчдын зүгээс үзэж байна.

Дэлгэрэнгүй
Зураг

515 мянган  адууны ширийг Хөдөө аж ахуйн биржээр бүртгэлжүүлэн арилжжээ

  Хөдөө аж ахуйн бирж нь боловсруулаагүй адууны ширийг бүртгэлжүүлэх зорилгоор  “Их зам транс” ХХК-ийн компанийн агуулахад итгэмжлэл олгож, байнгын гишүүн хөдөө аж ахуйн брокерын компаниудаар зуучлуулан 515 гаруй мянган адууны ширийг Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оруулаад байна.

Дэлгэрэнгүй
Зураг

“МАХ, ХҮНСНИЙ НОГОО, ЦАГААН ИДЭЭ-2019” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ

Үзэсгэлэн худалдааны зорилго нь 21 аймгийн  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хоршоод, аж ахуйн нэгж,  малчдын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл чанарын шаардлага хангасан мах, цагаан идээ, хүнсний ногоог авах боломжтой.

Дэлгэрэнгүй

ХААБ: “ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооноос хамтран “ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны 9-р сарын 25-с 30-ны өдөр “ЛАВАЙ” худалдааны төвд зохион байгуулахаар боллоо. Үзэсгэлэн худалдаагаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хоршоод, аж ахуйн нэгж, малчдын гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл чанарын шаардлага хангасан мах, цагаан идээ, хүнсний ногоог нийслэлийн иргэдэд дундын дамжлагагүй буюу зах зээлийн доод үнээр хүргэх зорилготой юм.

Дэлгэрэнгүй

“ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам,  Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооноос хамтран “ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны 9-р сарын 25-с 30-ны өдөр “ЛАВАЙ” худалдааны төвд зохион байгуулахаар боллоо.

Дэлгэрэнгүй

“ ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019”  ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛНА

Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн”, “Хүнсний ногоо, жимс жимсгэнэ хөтөлбөр”, “Мах сүүний анхдугаар аян”-ий хүрээнд “ ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Нийт малчид, тариаланчид, хоршоод, аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна. 

Дэлгэрэнгүй

420.0 мянган тонн буудай үтрэм дээр буух төлөвтэй байна

Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 420.0 мянган тонн буудай үтрэм дээр буух төлөвтэй байна. Үүнээс 2019 оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн хэрэгцээнд 50.0 мянган тонн буудайн үр нөөцлөх бөгөөд үрийн зориулалтаар 6.6 мянган тонн, тэжээлд 21.5 мянган тонн, спиртийн үйлдвэрт 8.7 мянган тонныг тус тус зарцуулахаар санал ирүүлснээр гурил үйлдвэрлэлд нийтдээ 333.2 мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байгаа юм. Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 2019-2020 оны хэрэгцээг хангах хэмжээний буудайн нөөц бүрдэхээр урьдчилсан баланс гарч буй.

Дэлгэрэнгүй

“АТАР 60- АГРО ЭКСПО 2019” боллоо

Энэхүү үзэсгэлэнд хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал  хамгааллын бодисын худалдаа эрхэлдэг, судалгаа шинжилгээ эрхэлдэг 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүн, техник тоног төхөөрөмжөө танилцуулан оролцож байна. Мөн түүнчлэн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалдаг, сүү, зөгийн балын үйлдвэрлэл эрхэлдэг 40 орчим иргэн, хоршоо, аж ахуйн нэгжүүд тус үзэсгэлэнд оролцож өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдаж байна.

Дэлгэрэнгүй

Цахим  ХАА-н стратегийн бичиг баримт боловсруулах зөвлөлдөх уулзалт болов

Энэ удаагийн талуудын зөвлөлдөх уулзалт Монгол Улсын Цахим хөдөө аж ахуйн стратегийн бичиг баримтын төслийг хэлэлцэх, хянах, эцэслэх, ХАА-н дэд салбар тус бүрээр талуудын саналыг авч стратегийн бичиг баримтад тусгах, стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг  хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж талуудаас санал авах, ЦХАА-н шийдлүүдээс тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох зорилготой юм.

Дэлгэрэнгүй