Зураг

“Мах, хүнсний ногоо, цагаан идээ-2019” үзэсгэлэн худалдаа амжилттай зохион байгуулагдлаа

Цаашид уг үзэсгэлэн худалдааг 10, 11-р сард  үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба давтамжтайгаар зохион байгуулснаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэлийг багасгах, эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн зохиойн байгуулагчдын зүгээс үзэж байна.

Дэлгэрэнгүй
Зураг

515 мянган  адууны ширийг Хөдөө аж ахуйн биржээр бүртгэлжүүлэн арилжжээ

  Хөдөө аж ахуйн бирж нь боловсруулаагүй адууны ширийг бүртгэлжүүлэх зорилгоор  “Их зам транс” ХХК-ийн компанийн агуулахад итгэмжлэл олгож, байнгын гишүүн хөдөө аж ахуйн брокерын компаниудаар зуучлуулан 515 гаруй мянган адууны ширийг Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оруулаад байна.

Дэлгэрэнгүй
Зураг

“МАХ, ХҮНСНИЙ НОГОО, ЦАГААН ИДЭЭ-2019” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ

Үзэсгэлэн худалдааны зорилго нь 21 аймгийн  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хоршоод, аж ахуйн нэгж,  малчдын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл чанарын шаардлага хангасан мах, цагаан идээ, хүнсний ногоог авах боломжтой.

Дэлгэрэнгүй

ХААБ: “ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооноос хамтран “ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны 9-р сарын 25-с 30-ны өдөр “ЛАВАЙ” худалдааны төвд зохион байгуулахаар боллоо. Үзэсгэлэн худалдаагаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хоршоод, аж ахуйн нэгж, малчдын гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл чанарын шаардлага хангасан мах, цагаан идээ, хүнсний ногоог нийслэлийн иргэдэд дундын дамжлагагүй буюу зах зээлийн доод үнээр хүргэх зорилготой юм.

Дэлгэрэнгүй

“ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам,  Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооноос хамтран “ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны 9-р сарын 25-с 30-ны өдөр “ЛАВАЙ” худалдааны төвд зохион байгуулахаар боллоо.

Дэлгэрэнгүй

“ ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019”  ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛНА

Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн”, “Хүнсний ногоо, жимс жимсгэнэ хөтөлбөр”, “Мах сүүний анхдугаар аян”-ий хүрээнд “ ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Нийт малчид, тариаланчид, хоршоод, аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна. 

Дэлгэрэнгүй

420.0 мянган тонн буудай үтрэм дээр буух төлөвтэй байна

Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 420.0 мянган тонн буудай үтрэм дээр буух төлөвтэй байна. Үүнээс 2019 оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн хэрэгцээнд 50.0 мянган тонн буудайн үр нөөцлөх бөгөөд үрийн зориулалтаар 6.6 мянган тонн, тэжээлд 21.5 мянган тонн, спиртийн үйлдвэрт 8.7 мянган тонныг тус тус зарцуулахаар санал ирүүлснээр гурил үйлдвэрлэлд нийтдээ 333.2 мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байгаа юм. Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 2019-2020 оны хэрэгцээг хангах хэмжээний буудайн нөөц бүрдэхээр урьдчилсан баланс гарч буй.

Дэлгэрэнгүй

“АТАР 60- АГРО ЭКСПО 2019” боллоо

Энэхүү үзэсгэлэнд хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал  хамгааллын бодисын худалдаа эрхэлдэг, судалгаа шинжилгээ эрхэлдэг 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүн, техник тоног төхөөрөмжөө танилцуулан оролцож байна. Мөн түүнчлэн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалдаг, сүү, зөгийн балын үйлдвэрлэл эрхэлдэг 40 орчим иргэн, хоршоо, аж ахуйн нэгжүүд тус үзэсгэлэнд оролцож өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдаж байна.

Дэлгэрэнгүй

Цахим  ХАА-н стратегийн бичиг баримт боловсруулах зөвлөлдөх уулзалт болов

Энэ удаагийн талуудын зөвлөлдөх уулзалт Монгол Улсын Цахим хөдөө аж ахуйн стратегийн бичиг баримтын төслийг хэлэлцэх, хянах, эцэслэх, ХАА-н дэд салбар тус бүрээр талуудын саналыг авч стратегийн бичиг баримтад тусгах, стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг  хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж талуудаас санал авах, ЦХАА-н шийдлүүдээс тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох зорилготой юм.

Дэлгэрэнгүй

ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ 53 МЯНГАН ХҮН АЖИЛЛАЖ БАЙНА

  2018 оны байдлаар аж үйлдвэрийн салбарын нэмэгдэл өртөгт боловсруулах салбарынх 26.4 хувь, аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нийт ААНБ-ын 6219 буюу 83.9 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс хөнгөн аж үйлдвэрийн салбарт нийт 2838 аж ахуй нэгж, үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.

Дэлгэрэнгүй

70 ГАРУЙ ЦЭГЭЭР 600 ОРЧИМ НОГООЧИД  ХЯМД ҮНЭЭР ХҮНСНИЙ НОГООГОО ХУДАЛДААЛЖ БАЙНА

Хүнсний ногоог хямд үнээр борлуулж буй томоохон цэгүүдийн мэдээлэл
Баянзүрх дүүрэг 3-р хороо Скай худалдааны төвийн гаднах талбай
Чингэлтэй дүүрэг Барилгачдын талбай
Сонгинохайрхан дүүрэг 17-р хороо Цамбагаравын задгай талбай

 

 

Дэлгэрэнгүй

БЭЛЧЭЭРИЙГ ХУВААРЬТАЙ АШИГЛАХ, ХОНИНЫ НООСНЫ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ АСУУДЛЫГ ХӨНДЛӨӨ

Монгол Улсад бэлчээр ч байна, мал, амьтан ч байна. Нэг талаар мал, амьтан бэлчээрлэх нь хөрсөнд сайн нөлөөтэй байдаг. Үхэр, хонины баас, шээс зэрэг нь хөрсийг бордох сайн талтай. Нөгөө талаар мал, амьтан аливаа ургамлыг идсэний дараа тухайн ургамал нөхөн ургахад тодорхой хугацаа шаарддаг. Ургамал хэр хурдан хугацаанд сэргэн ургах нь хэд хэдэн хүчин зүйлээс хамааралтай. Монгол Улсад улирлын онцлогоос хамаарч хавар, намарт унах хур тунадасны хэмжээ харилцан адилгүй байдгаас хөрсний чийг тогтмол, жигд бус байна. Энэ нь эргээд ургамлын задрах, хөрсөндөө шингэх, сэргэн ургах хугацааг уртасгаж саатуулдаг. 

Дэлгэрэнгүй

ОНЦГОЙ КОМИССЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНД ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ч.УЛААН МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2019 онд улсын хэмжээнд 361.0 мянган га-д үр тариа, үүнээс 337.0  мянган га-д улаанбуудай, 14.6 мянган га-д төмс, 7.9 мянган га-д хүнсний ногоо, 82.0 мянган га-д тосны, 36.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 502.0 мянган га-д тариалалт хийсэн.

Дэлгэрэнгүй

70-ААС ДЭЭШ ОНООНЫ БОСГО ДАВСАН 59 ТӨСӨЛ, ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРООНЫ ХУРЛААР ОРЖ БАЙНА

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд тус сангийн зүгээс сонгон шалгаруулалтын үе шат бүрт нээлттэй, ил тод, шударга зохион байгуулах тал дээр ихээхэн анхаарал хандуулж иргэд аж ахуй нэгжүүд сонгон шалгаруулалтын үйл явцад хяналт тавих боломжоор ханган ажиллаж байна.

Дэлгэрэнгүй