Зураг

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн нэмэлт хувьцаа худалдах ажиллагаа зохион байгуулагдаж дууслаа

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолоор “Хөдөө аж ахуйн бирж” ХХК нэмэлт хувьцаа гаргах замаар хөрөнгө оруулалт босгож, компанид технологийн шинэчлэл хийхийг даалгасан. Төрийн өмчийн хорооны 2015 оны 699 дүгээр тогтоолд заасны дагуу нэмэлт хувьцаа худалдах ажиллагааг Ажлын хэсэг зохион байгуулж дууслаа.

Дэлгэрэнгүй

ФОРВАРД АРИЛЖААГ ЗАХ ЗЭЭЛД НЭВТРҮҮЛЛЭЭ

2011 онд Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хууль батлагдаж, Хөдөө аж ахуйн бирж 2013 онд байгуулагдсан бөгөөд зөвхөн спот гэрээний арилжаа зохион байгуулж ирсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн арилжаа спот болон үүсмэл санхүүгийн хэрэгсэл арилжих тусгай зөвшөөрлийг 9 сард Хөдөө аж ахуйн биржид олгосон. Үүний хүрээнд 2017 оны 12 сарын 19 өдөр анхны форвард гэрээний арилжааг Монгол улсад анх удаа Хөдөө аж ахуйн бирж зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй