Зураг

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь Үнэт цаасны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл авлаа.

Санхүүгийн зохицуулах хорооноос ХАА-н биржд хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь олголоо. Энэхүү зөвшөөрөлийг авсанаар цаашдаа үүсмэл санхүүгийн хэрэгсэл Форвард , Фьючерс арилжаа биржээр арилжигдах боломжтой юм .

Дэлгэрэнгүй

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал - 2017.08.23

ХАА-н бирж ХХК нь Компанийн гаргасан нэмэлт хувьцааны төлбөртэй холбоотой хууль зүйн зөвлөхийн үйлчилгээг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй
Зураг

Онцгой байдлын ерөнхий газарт “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн хамт олон өөрсдийн нэг өдрийн цалингаа хандивлалаа.

Гал түймрийг унтраах үйл хэрэгт бүхий л нөөц, хүч чадлаа зориулан ажиллаж байгаа Онцгой байдлын ерөнхий газарт “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн хамт олон өөрсдийн нэг өдрийн цалингаа хандивлалаа.

Дэлгэрэнгүй
Зураг

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг 06 дугаар сарын 9, 10-ны өдөр Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг 06 дугаар сарын 9, 10-ны өдөр Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө.

Дэлгэрэнгүй
Зураг

“ТӨРИЙН ӨМЧИЙН МЕНЕЖМЕНТ БА НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА-2017” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ БОЛНО

УИХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 69 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 41 дүгээр тэмдэглэл, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдааны 48 дугаар тэмдэглэлэр өгсөн үүрэг чиглэлийн дагуу 2017 оны 4 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Монгол Брэнд Экспо” ХХК-ны Тэнгэр плаза төвд “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулна.

Дэлгэрэнгүй
Зураг

ХАА-н Бирж" ХХК , "Монгол тээвэр нэгдэл" ХХК хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Монгол улсын өргөн уудам газар нутаг, дэд бүтцийн хөгжил тэр дундаа авто зам, ачаа тээврийн асуудал нь Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаанд шууд нөлөө үзүүлдэг хүчин зүйл юм. Энэ асуудлыг “Хөдөө аж ахуйн бирж” ХХК , “Монгол тээвэр нэгдэл” ХХК-тэй хамтран шийдвэрлэхээр Хамтын ажиллагааны гэрээ байгуулж байна.

Дэлгэрэнгүй
Зураг

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн нэмэлт хувьцаа худалдах ажиллагаа зохион байгуулагдаж дууслаа

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолоор “Хөдөө аж ахуйн бирж” ХХК нэмэлт хувьцаа гаргах замаар хөрөнгө оруулалт босгож, компанид технологийн шинэчлэл хийхийг даалгасан. Төрийн өмчийн хорооны 2015 оны 699 дүгээр тогтоолд заасны дагуу нэмэлт хувьцаа худалдах ажиллагааг Ажлын хэсэг зохион байгуулж дууслаа.

Дэлгэрэнгүй

ФОРВАРД АРИЛЖААГ ЗАХ ЗЭЭЛД НЭВТРҮҮЛЛЭЭ

2011 онд Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хууль батлагдаж, Хөдөө аж ахуйн бирж 2013 онд байгуулагдсан бөгөөд зөвхөн спот гэрээний арилжаа зохион байгуулж ирсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн арилжаа спот болон үүсмэл санхүүгийн хэрэгсэл арилжих тусгай зөвшөөрлийг 9 сард Хөдөө аж ахуйн биржид олгосон. Үүний хүрээнд 2017 оны 12 сарын 19 өдөр анхны форвард гэрээний арилжааг Монгол улсад анх удаа Хөдөө аж ахуйн бирж зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй