Биржийн зохицуулах зөвлөлийн даргаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулег сонголоо

Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдсан цагаас өнөөг хүртэлх хугацаанд нийт 834 удаагийн арилжаа зохион байгуулж, арилжааны үнийн дүн 2.8 их наяд төгрөгт хүрээд байна. Хөдөө аж ахуйн бараа түүхий эдийн бэлтгэл болон арилжааг зах зээлийн нэгдсэн зохион байгуулалтад оруулах үйл ажиллагаа нь биржийн систем юм. Бирж нь зах зээлд үнэ, чанар болон эрэлт, нийлүүлэлтийн бодит тэнцвэр буюу үнэ шударга тогтох зарчим, үнийн эрсдэлийн удирдлага, бүтээгдэхүүний хөрвөх чадварыг бий болгодог.

Дэлгэрэнгүй

“Монгол Улсын тогтвортой мал аж ахуйн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г олон улсад танилцууллаа

Монголын нүүдлийн мал аж ахуйн онцлог, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шаардлага, учирч буй саад бэрхшээл, боломжийн талаар тайлбарлан таниулж, ХХААХҮЯ-наас боловсруулсан “Монгол Улсын тогтвортой мал аж ахуйн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн төлөөлөгчдөд танилцууллаа.

Дэлгэрэнгүй

Хөдөө аж ахуйн биржийн анхны форвард гэрээ амжилттай хаагдаж ноолуурыг 107мянгад хүлээлцлээ...

Хөдөө аж ахуйн биржийн анхны форвард гэрээ амжилттай хаагдаж ноолуурыг 107,000 хүлээлцлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг та доорхи бичлэгээс үзнэ үү.Эх сурвалж CONTROL.MN

Дэлгэрэнгүй

Олон улсын стандартад нийцсэн, өрсөлдөх чадвартай ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд хамтарч ажиллана

Форумд Монголын талаас ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, тус яамны ноос ноолуурын үйлдвэрлэл хариуцсан ахлах мэргэжилтэн С.Рэгзэдмаа, "Хөдөө аж ахуйн бирж" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баатар, мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа, Монголын ноос ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу болон ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 30 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон.

Дэлгэрэнгүй

Төрийн байгууллагуудыг дотоодын үйлдвэрээс худалдан авалт хийхийг уриалж байна

Дотоодын үйлдвэрлэл-төрийн худалдан авалт" үзэсгэлэн, семинар, хэлэлцүүлэг МҮХАҮТ-ын Их танхимд боллоо. Уг арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоодтой хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх, төрийн худалдан авалтад нийлүүлэх үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор дөрөв дэх жилдээ зохион байгуулсан.

Дэлгэрэнгүй

Таван өдрийн турш дэлхий, бүс нутаг, улс орны түвшний олон чухал асуудалд төвлөрч, гарц шийдэл илэрхийлсэн, ажил хэрэгч, бүтээлч олон улсын уулзалт өнөөдөр (2018.06.15) хаалтаа хийлээ.

Энэ удаагийн 8 дугаар уулзалтад даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн түнш 34 орны 120 гаруй төлөөлөгчид, бүс нутгийн улсуудын Хөдөө аж ахуйн сайд нар, Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллага, холбогдох бусад албаныхан зэрэг давхардсан тоогоор 500 гаруй мэргэжлийн хүмүүс оролцсон юм.

Дэлгэрэнгүй

“Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалт” Монгол Улсад анх удаа

Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дахь удаагийн уулзалтанд "Хөдөө аж ахуйн бирж" ХХК-ийн төлөөлөгчид оролцож байна.  Монгол Улсад анх удаа болж буй тус уулзалт хөтөлбөрт даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн түнш 34 орны 120 гаруй төлөөлөгчид, бүс нутгийн улсуудын Хөдөө аж ахуйн сайд нар, Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллага, холбогдох бусад албаныхан "Хөдөө аж ахуйн бирж" ХХК төлөөлөгчид зэрэг 200 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байна. 

Дэлгэрэнгүй

Арьс ширний үйлдвэрүүд цэвэр технологи руу шилжих алхам хийж, түүхий эдээ гүн боловсруулахыг хичээж байна

Одоогийн байдлаар арьс ширний чиглэлээр 40 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас арьс ширийг хагас боловсруулах үйлдвэр 10, арьс ширийг гүйцэд боловсруулах үйлдвэр 20, үслэг эдлэлийн үйлдвэр 2, нэхий боловсруулах үйлдвэр 2, завод ноос, ноолуур угаах үйлдвэр 6 байна. Эдгээр үйлдвэр дотооддоо эмх цэгцтэй байх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахих, хаягдал усны шугам хоолойгоо засварлах, гадна бохир усны худгуудаа цэвэрлэх, дотооддоо ашиглаж буй хромоо сэргээх, шохойдлогын шимийг эргүүлж ашиглах нь зүйтэй гэдгийг зөвлөж байлаа. Мөн бодын шир боловсруулахдаа үсийг шатаахгүй авах технологийг мөрдөх, усны хэрэглээгээ тооцож, хэмнэх, хатуу хог хаягдлаа аль болох эргүүлэн ашиглахыг ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Амаржаргал уулзалтад оролцогчид хийгээд нийт арьс ширний зах зээлд тоглогчдод уриалсан юм.

Дэлгэрэнгүй

“Ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа” хамтран зохион байгууллаа

Баянхонгор аймгийн Баян-Цагаан, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумдад болсон “Ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа”  хамтран зохион байгуулах, малчид хоршоодтой хамтран ажиллах, биржийг суртчилан таниулах зорилготой томилолтын багт багтан 2018 оны 5 дугаар сарын 23-27 ны өдрүүдэд ажиллалаа.

Дэлгэрэнгүй

Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт ажил орон даяар явагдаж байна

УИХ-аас баталсан “Малын генетик нөөцийн тухай”, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ХХААХҮЯ, Мал эмнэлэг, үржлийн газраас санаачлан жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд улс орон даяар мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх болон малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх бүх нийтийн ажил болгон аян хэлбэрээр зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гарсан.

Дэлгэрэнгүй

16,3 сая төл бойжиж байна

2018 оны 5 дугаар сарын 18-ны байдлаар оны эхний 28.2 сая хээлтэгчийн 60.6 хувь буюу 17 сая 68.3 мянган эх мал төллөж, 16 сая 310 мянган төл бойжиж байна. Энэ нь Монгол Улсын мал сүрэг 51.4 мянган ботго, 333.8 мянган унага, 681.9 мянган тугал, 8 сая 958.0 мянган хурга, 6 сая 284.0 мянган ишгээр өссөн үзүүлэлт юм. Төл бойжилт 96.3 хувьтай байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 800 мянгаар нэмэгдлээ.

Дэлгэрэнгүй

Б.Батзориг: Өндөр ашиг шимтэй малынхаа түүхий эдийг үйлдвэрлэгч, экспортлогч орон болохын тулд тогтвортой хөгжих чухал

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн болон аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилго, зорилтыг хэрэгжүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбар болж хөгжихөд чиглэгдэж байгаа болно.

Дэлгэрэнгүй

“Мал аж ахуйн тогтвортой хөгжил” малчдын улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна.

Төрийн ордонд болж буй "Мал аж ахуйн тогтвортой хөгжил” малчдын улсын зөвлөгөөн  “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Х. Баатар оролцож байна.

Дэлгэрэнгүй

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригтой ярилцлаа.

Биокомбинат гээд сайхан үйлдвэр байна. Энэ үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх ажлыг Унгарын Засгийн газрын 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хийхээр болсон. Энэ ажил ирэх зургадугаар сараас эхэлнэ. Энэ үйлдвэрээ ашиглалтад оруулснаар манай улс дотооддоо 5-10 сая тун шингэн вакцин, 15-25 сая хуурай вакцин үйлдвэрлэдэг иж бүрэн лабораторитой болно.

Дэлгэрэнгүй

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг мэдээлэл хийлээ.

Монгол мал хөтөлбөрийн хүрээнд сүү-ноосны чиглэлийн “Ламын гэгээний улаан” тэмээ, ноолуурын чиглэлийн “Эрчим хар” ямаа, мах-өөх-бүдүүвтэр ноосны чиглэлийн “Сутай” хонь,  өөх-мах-бүдүүвтэр ноосны чиглэлийн “Цагаан-Уул” хонийг үүлдрээр тус тус баталгаажуулснаар Монгол улсад баталгаажсан 47 үүлдэр, омгийн малтай болов.

 

Дэлгэрэнгүй

Малын эрүүл мэнд, үүлдэр угсааг сайжруулах ажлыг уламжлал болгоно.

Баянхонгор аймгийн ХХААГ энэ онд 1,2 сая толгой малыг вакцинжуулж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилт тавин төлөвлөгөө гарган ажиллаж байгаагаа салбарын сайдад танилцууллаа.

Дэлгэрэнгүй