Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, үүлдэр угсааг сайжруулах ажил орон даяар явагдаж байна

Өвөрхангай аймагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг болон Засгийн газрын  гишүүд “Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ний жилийн нээлтэд оролцлоо.

Дэлгэрэнгүй

Хангай үүлдрийн хонинд зохиомол хээлтүүлэг хийв

Малын удмын сангийн үндэсний төвийн харьяа Булган аймгийн цөм сүргийн салбар нэгжид үржүүлж буй нарийн ноост Хангай үүлдрийн эм хонинд гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийсэн ажлын үр дүн гарч одоогийн байдлаар эхний 8 толгой төл хүлээн аваад байна.

Дэлгэрэнгүй

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогыг бизнес эрхлэгчид дэмжиж байна

Хувийн хэвшлийнхний санал санаачилгыг төрийн бодлого боловсруулагчдад хүргэх, оролцоог хангах зорилгоор Монголын худалдаа аж үйлдвэрлэлийн танхимаас зохион байгуулдаг “Business breakfast” өглөөний уулзалтын энэ удаагийн зочноор Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд Б.Батзориг оролцлоо.

Дэлгэрэнгүй

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Мал сүргээ эрсдэлээс хамгаална

         Засгийн газрын хуралдаан 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болж, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл явуулахаар шийдвэрлэлээ.

Дэлгэрэнгүй

“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөгт "Хөдөө аж ахуйн бирж" оролцож байна

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөгийг 5 дугаар сарын 3-ын өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.

Дэлгэрэнгүй

Ноолуурын үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэхэд түүхий эд бэлтгэлийн нэгдсэн тогтолцоо хэрэгтэй гэж үзэж байна

ХХААХҮЯ, Тогтвортой ноос, ноолуурын эвсэл, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Тогтвортой ноолуур, ноолууран бүтээгдэхүүн нийлүүлэх чадамж: Оролцогчдын хамтын ажиллагааг оновчтой чиглүүлэх нь сэдэвт олон талт хамтрагч талуудын уулзалтыг өнөөдөр (2018.04.13) зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь хувьцаа нэмж гаргахад хуулийн зөвлөгөө өгөх зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ХААБ-2018.02 дугаартай төсөл хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ цахимаар ирүүлэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй

БНХАУ-ын “Бохай” бирж дээр Монгол ямааны ноолуурыг цахим дуудлага худалдаагаар арилжина

Монголын хөдөө аж ахуйн бирж нь ирэх дөрөвдүгээр сарын дундаас БНХАУ-ын 'Бохай' биржтэй хамтран ноолуурын хил дамнасан арилжааг эхлүүлэх гэж байна.  Хил дамнасан арилжааг цахимаар дамжуулан хийх юм.

Дэлгэрэнгүй

“Бохай” биржтэй хамтран хил дамнасан арилжааг зохион байгуулах ажлыг эхлүүлж байна. 

Хил дамнасан арилжаа /Board cross trading/ буюу хоёр улсын биржийн хамтарсан арилжаа нь цахим горимд явагдах бөгөөд эхний ээлжинд ноолуур арилжихаар төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй

Ноолуур хөтөлбөрийн тухай

Монгол улсын Засгийн газар ХХААХҮЯ-наас боловсруулсан “Ноолуур” хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлж байхаар тогтсон. Дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлснээр нэхмэлийн салбарт 5500 гаруй ажлын байр тогтвортой хадгалагдах бөгөөд 3600 гаруй ажлын байр шинээр бий болно. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт 5,7 дахин өснө гэж тооцоолж байна.

Дэлгэрэнгүй

Хөдөө аж ахуйн биржийн төлөөлөл “Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулах” төслийн хэлэлцүүлэгт оролцож байна

“Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулах” төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2018.04.04) ХХААХҮЯ-наас санаачлан зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь хил дамнасан арилжаа хийхээр болсон талаараа өнөөдөр /2018.03.30/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Хэвлэлийн бага хуралд тус биржийн гүйцэтгэх захирал Х.Баатар, ерөнхий менежер Б.Чулуунбаатар, стратеги, судалгаа хөгжлйин хэлтсийн захирал Ж.Мягмарсүрэн  нар оролцож, сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Дэлгэрэнгүй

Хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Баба Ахмад Жидаг өнөөдөр (2018.04.05) хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй

“Тогтвортой хөдөө аж ахуй, хөгжлийн тулгуур” салбар хуралдаан болж байна

“Монголын эдийн засгийн чуулган 2018” салбар хуралдаанаар үргэлжилж байна. Төрийн ордны “Сүхбаатар” танхимд "Тогтвортой хөдөө аж ахуй, хөгжлийн тулгуур" салбар хуралдаан эхэллээ. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг салбар хуралдааныг нээж, хэлсэн үгэндээ, “Бид энэхүү салбар хуралдаанаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн бодлого, төлөв байдал, боломж, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, хөгжлийн гарц, арга замыг эрэлхийлэх болно.

Дэлгэрэнгүй