Махны экспортын хэмжээ 2,8 дахин нэмэгдэж, 110,6 тэрбум төгрөгийн орлого олжээ

Манай улс 2017-2018 онд 27,9 мян.тонн үхрийн мах, 43,6 мян.тонн адууны мах экспортлохоор тогтоож, хонь, ямааны маханд экспортын хэмжээ, хязгаар тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд 2018 оны эхний зургаан сарын байдлаар 9557.6 тонн дулааны аргаар боловсруулсан мах, 8868.5 тонн адууны мах, 775.6 тонн хонины болон ямааны мах, 620 тонн үхрийн мах, 498.4 тонн дайвар бүтээгдэхүүн нийт 20320.1 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 44,9 сая ам.доллар буюу 110,6 тэрбум төгрөгийн орлого олсон болохыг Гаалийн ерөнхий газраас мэдээлж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2,8 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Дэлгэрэнгүй

“Монгол, Хятад, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт”-д оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг бүртгэж байна

Тус арга хэмжээний хүрээнд хүнс, хөнгөн, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид талбайн түрээсийн төлбөргүйгээр үзэсгэлэн худалдаанд оролцох, мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамтран ажиллах төслүүдээ танилцуулах боломжтой тул оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд       /утас:11-312371/ бүртгэж байна.

Дэлгэрэнгүй

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын ээлжийн амралтыг  8 дугаар сарын  10-наар тасалбар болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааныг өнөөдөр зохион  байгуулж, төр захиргааны байгууллагууд сахилга, хариуцлагаа чангатгах үүргийг хотын дарга өглөө.  

Дэлгэрэнгүй

Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бий

Монгол Улс мал сүргээр баян орон. Гэвч малын гоц халдварт өвчин бидэнд байнгын сорилт, эрсдэл, аюул дагуулж байна. Малын эзэн малчин танд мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх БОЛОМЖ байна.

Дэлгэрэнгүй

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан зөвлөлдөж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төвийн бүсийн зөвлөгөөн Өвөрхангай аймагт (2018.08.09-10) болж байна. Зөвлөгөөнд нийслэл, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын Мал эмнэлэг, үржлийн мэргэжилтнүүдийн төлөөлөл болсон 250 гаруй хүн оролцож байгаа юм.

Дэлгэрэнгүй

Тариалан эрхлэгч аж ахуй нэгж, байгууллага, иргэдийг тоног төхөөрөмжийн түрээсээр дэмжинэ

Өвс хуйлан боогч, үр тариа хураах комбайн, трактор, тэжээл хураагч, хадуур зэрэг техник тоног төхөөрөмжийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан тариалан эрхлэгч аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд жилийн 4,62 хувийн хүүтэй, урьдчилгаа төлбөртэй, 60 сарын хугацаанд түрээсийн гэрээ байгуулан олгоно.

Дэлгэрэнгүй

Доройтсон бэлчээрийг сэргээх боломжтой гэж үзэж байна

Бэлчээрийн даацдаа тохирсон мал аж ахуй эрхлэх шаардлага өдөр ирэх бүр зүй ёсоор тулгарч буй өнөөгийн нөхцөлд нийгэмд хүлээлт үүсгэсэн Бэлчээрийн тухай хуулийн төсөлд мэргэжлийн байгууллага, холбоод, эрдэмтэн судлаачид, малчдаас санал авч, эцэслэн боловсруулж, батлуулахаар салбар яам ажиллаж байна. Малчдаас малын хөлийн татвар авах асуудлыг хуульчиллаа гэхэд татварын орлогыг эргээд малчдын амьдралыг сайжруулах, бэлчээрээ хамгаалах, хадлан, тэжээл бэлтгэх, худаг гаргах зэрэг тодорхой ажлуудад зарцуулах болно гэдгийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг онцоллоо.

Дэлгэрэнгүй

Малын угаалгын ажил орон даяар явагдаж байна

Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ”-г жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл явуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ дагуу малын паразит, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, малыг эрүүлжүүлэх зорилготой малын угаалгын ажил орон даяар эхэллээ.

Дэлгэрэнгүй

Самнасан ноолуурын шимтгэл буурлаа.

Манай улс дэлхийн ноолуурын хэрэгцээний 40 хувь, тэмээний ноосны 70 хувийг дангаараа хангадаг гэсэн тоон үзүүлэлт бий. Өнгөрсөн онд манай үндэсний үйлдвэрүүд худалдан авсан хонины ноосны 67 хувь, тэмээний ноосны 90 хувийг угааж экспортод гаргасан байна. Монгол Улс жилд дунджаар 30 гаруй мянган тонн ноос үйлдвэрлэж байгаагийн 26 мянган тонныг дотооддоо боловсруулахыг үндэсний үйлдвэрлэгчид зорин ажиллаж байна. 

Дэлгэрэнгүй

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүсийн зөвлөгөөн

Аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн албан хаагчдын мэргэжилтнүүдийн мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах зорилготой "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүсийн зөвлөгөөн" наймдугаар сарын 2,3-ны өдрүүдэд Монгол орны зүүн бүс болох Сүхбаатар аймагт эхэллээ.

Дэлгэрэнгүй

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн шийдвэр боллоо гэж үзэж байна

Хөдөө аж ахуйн бирж ХХК, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний компаниуд хамтран Хөдөө аж ахуйн биржийн ноосны шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэр гарсантай холбогдуулан өнөөдөр (2018.07.19) ХХААХҮЯ-ны хурлын танхимд мэдээлэл хийлээ.

Дэлгэрэнгүй

Ноосны шимтгэлийн тухай үндэсний үйлдвэрлэгчид болон Хөдөө аж ахуйн биржийн зүгээс хэвлэлийн бага хурал хийлээ. 2018.07.19

Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, түүний гишүүн “Эрдэнэт хивс”, “Улаанбаатар хивс”, “Могул ноос”  зэрэг үндэсний үйлдвэрүүд 2018 оны 6 дугаар сарын дундуур хонины ноосыг дийлэнх хувийг самнах, эцсийн бүтээгдэхүүн хийх хэмжээг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн тулд хөдөө аж ахуйн биржийн шимтгэлийг нэмэгдүүлж өгөх хүсэлтийг ХХААХҮЯ-нд тавьсан.

Дэлгэрэнгүй

Мал, амьтнаа эрүүл байлгахад малчин, мал бүхий этгээдийн үүрэг хариуцлага чухал

2018 оны 7 дугаар сарын 16-ны байдлаар Архангай аймгийн долоо, Өвөрхангай аймгийн гурван суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний тархалтыг бүрэн зогсоож, хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. Эдгээр сумын 1904 өрхийн 1 148 094 толгой малыг урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хамруулаад байгаа бөгөөд дархлаажуулалт үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй

“Олон улсын хоршооллын өдөр”-ийг тохиолдуулан 200 орчим хүнийг хамруулсан сургалт зохион байгуулав

Хөдөө аж ахуйн бирж" ХХК-ийн Мэдээллийн технологийн хэлтсийн захирал Д. Эрдэнэбат малчид хоршооллын төлөөллүүдэд Биржийн арилжаанд малчдын хоршоо хэрхэн оролцох тухай танилцуулга хийж зөвлөгөө өглөө.
   Мөн сургалтын үеэр Увс аймгийн Өндөрхангай, Наранбулаг, Улаангом сумын хоршоодын үйл ажиллагаатай танилцсан. Мөн аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хоршоодын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сонирхож, тэргүүний хоршоодоос туршлага судлан, харилцан мэдээ мэдээлэл солилцлоо.

Дэлгэрэнгүй

Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг угтаж “Атар 60” бүтээлч ажил өрнүүлнэ

2019 онд болох Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ойг угтан хэрэгжүүлэх зорилгоор “Атар 60” бүтээлч ажил өрнүүлэх тухай Засгийн газрын 2018 оны 76 дугаар тогтоол гарсан. Үүний дагуу ХХААХҮЯ-наас “Атар 60” бүтээлч ажлын төлөвлөгөө гаргаж, 2018-2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.   

Дэлгэрэнгүй

“Атар-60 жил” логоны загварыг шалгарууллаа.

Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ой 2019 онд болох гэж байгаатай холбогдуулан энэ үеэр зохиогдох аливаа арга хэмжээ, үйл ажиллагаа, сурталчилгааны бэлэг тэмдэг  болгон ашиглах зорилгоор “АТАР-60 жил” лого бүтээх уралдааныг зарласан.

Дэлгэрэнгүй

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангана

Засгийн газрын ээлжит хуралдаан (2018.07.04) болж, Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай асуудлыг авч хэлэлцэн, 2018 оны хаврын тариалалтын дүнгийн талаар мэдээлэл сонслоо.  

Дэлгэрэнгүй

"Мах, сүүний анхдугаар аян"

Мах, сүүний анхдугаар аян"-ы хүрээнд мал, мах бэлтгэлийн ажлыг эрчимжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, хаврын улиралд хот, суурин газрын хүн амын хэрэгцээнд тогтвортой үнээр мах нийлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. 

Дэлгэрэнгүй