Мал төлөлт 16.7 хувьтай байна

2019 оны 03 дугаар сарын 29ны байдлаар оны эхний 29.7 сая эх малын 16.7 хувь буюу  4 сая 966.4 мянган хээлтэгч төллөж 4 сая 866.7 мянган төл бойжиж байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 2.4 саяар нэмэгдлээ. Том малын зүй бусын хорогдол 268.9 мянга болж оны эхний нийт малын 0.4 хувийг эзэлж байна.

Дэлгэрэнгүй

Ноолуурын төвлөрсөн худалдаа амжилттай зохион байгууллаа

Хөдөө аж ахуйн бирж, ХХААХҮЯ, Сүхбаатар аймаг болон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын засаг даргын тамгын газартай хамтран ноолуурын төвлөрсөн худалдааг энэ сарын 22-24ний  өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус төвлөрсөн худалдааны гол зорилго нь малчид, хоршоодыг арилжаанд шууд оролцуулах, үндэсний үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангах, ноолуурын зах зээлийн бодит үнэ тогтоох явдал байлаа.

Дэлгэрэнгүй

НАУРЫЗЫН МЭНДЧИЛГЭЭ

Казах түмний ёс заншил, үндэсний соёлын салшгүй хэсэг болсон Хаврын баяр-Наурызын баярыг тохиолдуулан нийт Казах иргэд Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, дэвжин дээшилж байхын билэгтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Дэлгэрэнгүй

Видео мэдээ

ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ТӨРИЙН ӨМЧИТ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Дэлгэрэнгүй

“ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ТӨРИЙН ӨМЧИТ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ТӨРИЙН ӨМЧИТ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Дэлгэрэнгүй

“Мах, арьс ширний бэлтгэлийн чанарыг сайжруулах, технологи дамжуулах” сургалт болно

2019 оны гуравдугаар сарын 7-нд Улаанбаатар дахь "Мах маркет" ХХК-ийн үйлдвэрийн байранд  "Мах, арьс ширний бэлтгэлийн чанарыг сайжруулах, технологи дамжуулах" сургалт болно. Уг арга хэмжээнд Мах маркет, Мах импекс, Дархан Мийт Фүүдс, Эдмийт, Баруун Монгол Интернэшнл, Мийт Фүүдс, Баяндэлгэрэх Хүнс зэрэг мах боловсруулах үйлдвэрүүдийн технологич, ажилчид, удирдлагууд, ХХААХҮЯ, МЭЕГ, МХЕГ, Европын Холбоо, НҮБХХААБ, МАШҮХ, ММХ, ХҮСХХ, ИРИМ, Мерси Кор, Адра, зарим ЭСЯ-дын төлөөлөл урилгаар оролцох юм.

Дэлгэрэнгүй

Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Энэ хавар тус аймагт нийт 1 сая 570 мянган эх мал төллөхөөс одоогийн байдлаар 8.2 мянган мал төллөж, төл бойжилт 94 хувьтай байна. 2018 оны зуншлага оройтож, бэлчээрийн гарц тааруу байж, одоогийн байдлаар нийт нутагт цасан бүрхүүл тогтсоны улмаас мал сүрэг өвс, тэжээл, эрдэс, амин дэмийн дутагдалд орж, хорогдох эрсдэл үүсчээ. 2019 оны 3 дугаар сарын 2-ны байдлаар Говь-Алтай аймаг малын халдварт, гоц халдварт өвчнөөр тайван байна. Энэ оны малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд нийт 1 сая 932,1 мянган малыг хамруулахаар төлөвлөсөн гэж Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй

“Монголд үйлдвэрлэв” каталогид мэдээллээ оруулах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг бүртгэж байна

Монголд үйлдвэрлэв-2019" каталогийн хэвлэлийн ажил эхэлсэнтэй холбогдуулан хамрагдах хүсэлтэй ААН-үүд доорх шаардлагын дагуу мэдээллээ илгээхийг хүсэж байна.

Дэлгэрэнгүй

Эрчимжсэн мал аж ахуйн салбарын оролцогч талуудын дунд зөвлөлдөх уулзалт боллоо

Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" үндэсний хөтөлбөрийг танилцуулах, хөтөлбөрийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэх зөвлөлдөх уулзалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодыг оролцуулан  (2019.01.31) зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй

Улаанбуудайн тонн тутамд 41000-45500 төгрөгийн урамшуулал олгоно

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 343.9 мянган га талбайд улаанбуудай тариалж, 428.6 мянган тонн ургац хураан авсан бөгөөд стандартын шаардлага хангасан 280 мянган тонн улаанбуудай нийлүүлсэн дүн гарчээ

Дэлгэрэнгүй

“Ноолуур” хөтөлбөрийн үйл ажиллагаанд оролцогч талууд зөвлөлдөв

Хөтөлбөрийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөгжлийн банктай хийсэн гэрээний дагуу 2018 онд тус банкны санхүүжилтээр ноолуурын 20 үйлдвэрт 188.2 тэрбум төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгоод байна. Зээлд хамрагдсан дээрх үйлдвэрүүдийн ноолуур бэлтгэлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад түүхий ноолуур 584.2 тонн (1.3 дахин), самнасан ноолуур 124.9 тонн (1.6 дахин)-оор өссөн байна. Мөн самнах үйлдвэрлэлийн хүчин чадал 33.8 хувь, ээрэх үйлдвэрлэлийнх 28.6 хувь, сүлжих үйлдвэрлэлийнх 42.7 хувиар өсөж, 1544 ажлын байр шинээр нэмэгдсэн гэдгийг уулзалтын үеэр мэдээлэв.

Дэлгэрэнгүй

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК 1000 дахь удаагийн арилжааг зохион байгууллаа

2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хөдөө аж ахуйн биржийн 1000 дахь удаагийн арилжаа амжилттай зохион байгуулагдлаа. Өнөөдрийн арилжаанд “МЭТУ” ХХК, “Ханбүргэд Хэнтий” ХХК, “Хаан Тэлмэн” ХХК, “Алтан шагай импэкс” ХХК зэрэг брокерийн компаниуд оролцлоо. 1000 дахь удаагийн арилжаанд оролцсон брокерын компаниудад Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатар талархал илэрхийлж  өргөмжлөл гардууллаа.

Дэлгэрэнгүй