“Ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа” хамтран зохион байгууллаа

Баянхонгор аймгийн Баян-Цагаан, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумдад болсон “Ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа”  хамтран зохион байгуулах, малчид хоршоодтой хамтран ажиллах, биржийг суртчилан таниулах зорилготой томилолтын багт багтан 2018 оны 5 дугаар сарын 23-27 ны өдрүүдэд ажиллалаа.

Дэлгэрэнгүй

Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт ажил орон даяар явагдаж байна

УИХ-аас баталсан “Малын генетик нөөцийн тухай”, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ХХААХҮЯ, Мал эмнэлэг, үржлийн газраас санаачлан жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд улс орон даяар мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх болон малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх бүх нийтийн ажил болгон аян хэлбэрээр зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гарсан.

Дэлгэрэнгүй

16,3 сая төл бойжиж байна

2018 оны 5 дугаар сарын 18-ны байдлаар оны эхний 28.2 сая хээлтэгчийн 60.6 хувь буюу 17 сая 68.3 мянган эх мал төллөж, 16 сая 310 мянган төл бойжиж байна. Энэ нь Монгол Улсын мал сүрэг 51.4 мянган ботго, 333.8 мянган унага, 681.9 мянган тугал, 8 сая 958.0 мянган хурга, 6 сая 284.0 мянган ишгээр өссөн үзүүлэлт юм. Төл бойжилт 96.3 хувьтай байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 800 мянгаар нэмэгдлээ.

Дэлгэрэнгүй

Б.Батзориг: Өндөр ашиг шимтэй малынхаа түүхий эдийг үйлдвэрлэгч, экспортлогч орон болохын тулд тогтвортой хөгжих чухал

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн болон аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилго, зорилтыг хэрэгжүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбар болж хөгжихөд чиглэгдэж байгаа болно.

Дэлгэрэнгүй

“Мал аж ахуйн тогтвортой хөгжил” малчдын улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна.

Төрийн ордонд болж буй "Мал аж ахуйн тогтвортой хөгжил” малчдын улсын зөвлөгөөн  “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Х. Баатар оролцож байна.

Дэлгэрэнгүй

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригтой ярилцлаа.

Биокомбинат гээд сайхан үйлдвэр байна. Энэ үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх ажлыг Унгарын Засгийн газрын 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хийхээр болсон. Энэ ажил ирэх зургадугаар сараас эхэлнэ. Энэ үйлдвэрээ ашиглалтад оруулснаар манай улс дотооддоо 5-10 сая тун шингэн вакцин, 15-25 сая хуурай вакцин үйлдвэрлэдэг иж бүрэн лабораторитой болно.

Дэлгэрэнгүй

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг мэдээлэл хийлээ.

Монгол мал хөтөлбөрийн хүрээнд сүү-ноосны чиглэлийн “Ламын гэгээний улаан” тэмээ, ноолуурын чиглэлийн “Эрчим хар” ямаа, мах-өөх-бүдүүвтэр ноосны чиглэлийн “Сутай” хонь,  өөх-мах-бүдүүвтэр ноосны чиглэлийн “Цагаан-Уул” хонийг үүлдрээр тус тус баталгаажуулснаар Монгол улсад баталгаажсан 47 үүлдэр, омгийн малтай болов.

 

Дэлгэрэнгүй

Малын эрүүл мэнд, үүлдэр угсааг сайжруулах ажлыг уламжлал болгоно.

Баянхонгор аймгийн ХХААГ энэ онд 1,2 сая толгой малыг вакцинжуулж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилт тавин төлөвлөгөө гарган ажиллаж байгаагаа салбарын сайдад танилцууллаа.

Дэлгэрэнгүй

Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, үүлдэр угсааг сайжруулах ажил орон даяар явагдаж байна

Өвөрхангай аймагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг болон Засгийн газрын  гишүүд “Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ний жилийн нээлтэд оролцлоо.

Дэлгэрэнгүй

Хангай үүлдрийн хонинд зохиомол хээлтүүлэг хийв

Малын удмын сангийн үндэсний төвийн харьяа Булган аймгийн цөм сүргийн салбар нэгжид үржүүлж буй нарийн ноост Хангай үүлдрийн эм хонинд гүн хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийсэн ажлын үр дүн гарч одоогийн байдлаар эхний 8 толгой төл хүлээн аваад байна.

Дэлгэрэнгүй

“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөгт "Хөдөө аж ахуйн бирж" оролцож байна

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөгийг 5 дугаар сарын 3-ын өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.

Дэлгэрэнгүй

Ноолуурын үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэхэд түүхий эд бэлтгэлийн нэгдсэн тогтолцоо хэрэгтэй гэж үзэж байна

ХХААХҮЯ, Тогтвортой ноос, ноолуурын эвсэл, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Тогтвортой ноолуур, ноолууран бүтээгдэхүүн нийлүүлэх чадамж: Оролцогчдын хамтын ажиллагааг оновчтой чиглүүлэх нь сэдэвт олон талт хамтрагч талуудын уулзалтыг өнөөдөр (2018.04.13) зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй

БНХАУ-ын “Бохай” бирж дээр Монгол ямааны ноолуурыг цахим дуудлага худалдаагаар арилжина

Монголын хөдөө аж ахуйн бирж нь ирэх дөрөвдүгээр сарын дундаас БНХАУ-ын 'Бохай' биржтэй хамтран ноолуурын хил дамнасан арилжааг эхлүүлэх гэж байна.  Хил дамнасан арилжааг цахимаар дамжуулан хийх юм.

Дэлгэрэнгүй

“Бохай” биржтэй хамтран хил дамнасан арилжааг зохион байгуулах ажлыг эхлүүлж байна. 

Хил дамнасан арилжаа /Board cross trading/ буюу хоёр улсын биржийн хамтарсан арилжаа нь цахим горимд явагдах бөгөөд эхний ээлжинд ноолуур арилжихаар төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй

Ноолуур хөтөлбөрийн тухай

Монгол улсын Засгийн газар ХХААХҮЯ-наас боловсруулсан “Ноолуур” хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлж байхаар тогтсон. Дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлснээр нэхмэлийн салбарт 5500 гаруй ажлын байр тогтвортой хадгалагдах бөгөөд 3600 гаруй ажлын байр шинээр бий болно. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт 5,7 дахин өснө гэж тооцоолж байна.

Дэлгэрэнгүй