Ургац хураалтын ажил ангилан хадалтаар эхлэн явагдаж байна

Ургац хураалтын ажил есдүгээр сарын 05-ны өдрөөс ангилан хадалтаар эхэлсэн. 2018 оны есдүгээр сарын 10-ны байдлаар 3473 га-г ангилан хадаж, нийтдээ 6.2 мянган га-гаас 8.1 мянган тонн үр тариа, 2.4 мянган га-гаас 34.5 мянган тонн төмс, 2 мянган га-гаас 23 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна.

Дэлгэрэнгүй

Монгол Улс нь ноолуурын үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт бичигддэг

Ноолуур нь монгол малчдын хувьд эдийн засгийн өндөр ач холбогдолтой, орлогын гол эх үүсвэрүүдийнх нь нэг. Үнэндээ, малын тоо толгой 20-иос дээш хувиар өсч, ноолууран болон бусад амьтны гаралтай бүтээгдэхүүн нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулдгаас гадна хөдөлмөр эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй

Израйль улсын талтай хамтран ажиллах талаар санал солилцов

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Израйль улсын "LR" группын Бизнес болон хөрөнгө оруулалтын гүйцэтгэх захирал ноён Амихаз Ластиг, тус группын Бизнес хөгжлийн дэд ерөнхийлөгч ба эрүүл мэнд хариуцсан захирал ноён Яаки Зингер нарыг (2018.09.05) хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй

Нийт нутгийн 90 орчим хувьд бэлчээрийн ургамлын гарц сайн байгаа тул улсын хэмжээнд 1 сая тонноос дээш хадлан бэлтгэх боломжтой гэж үзэж байна

Улсын хэмжээнд энэ жил хадланд том оврын 3661 дугуйт, бага оврын 6870 дугуйт трактор, 4364 тракторын хадуур, 849 морин хадуур,1253 тармуур, 500 хаман боогч, 2200  чиргүүл, 26 нуруулдагч, 1500 ширхэг гар хадуур зэргийг ашиглахад бэлтгэсэн.

Дэлгэрэнгүй

Г.Занданшатар: Төрд итгэх иргэдийн итгэл буурч байгаа нь төрийн албан хаагчид хариуцлага алдаж, ёс зүйн зөрчил, дутагдал гаргаж байгаатай холбоотой

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар аймаг, орон нутгийн удирдлагуудтай цаг үеийн асуудлаар цахим хурал хийж, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээллээ

Дэлгэрэнгүй

“Хүнсний аюулгүй байдал: Хүнсний экспорт” эрдэм шинжилгээний бага хуралд оюутан, судлаачдыг оролцохыг урьж байна

“Дэлхийн хүнсний өдөр”-ийг 1981 оноос жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тэмдэглэж ирсэн. "Дэлхийн хүнсний өдөр"-ийг тохиолдуулан “Хүнсний аюулгүй байдал” ЭШБХ-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн А-51 дүгээр тушаалаар шийдвэрлэсэн

Дэлгэрэнгүй

Отор нүүдэл хийх талаар малчид, мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад зөвлөмж, анхааруулга хүргүүлж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас малчид, мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад анхааруулж байна

Дэлгэрэнгүй

ХХААХҮ-ийн салбарт хөрөнгө оруулах, хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа

ХХААХҮЯ-наас "Үйлдвэржилт 21:100", "Ноолуур" үндэсний хөтөлбөрүүд, "Мах, сүүний анхдугаар аян", Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас үзүүлж буй дэмжлэгүүдийн талаар дэлгэрэнгүй танилцаж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн.

Дэлгэрэнгүй

Оны эхний долоон сарын байдлаар 20 мянга гаруй тонн мах экспортолж, орлого нь 100 тэрбум төгрөг давлаа

2018 оны долдугаар сарын байдлаар 10735.4 тонн дулааны аргаар боловсруулсан мах, 10319.7 тонн адууны мах, 775.6 тонн хонины болон ямааны мах, 642,5 тонн үхрийн мах, 498.4 тонн дайвар бүтээгдэхүүн нийт 22971.6 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 50.6 сая ам.доллар буюу 124.9 тэрбум төгрөгийн орлого олсон байна.

Дэлгэрэнгүй

Сүүний хөргөлтийн танк, цахилгаан хөдөлгөөнт саалтуурыг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байна

Нийт 154 ширхэг төхөөрөмжийг сүүний чиглэлийн эрчимжсэн үхрийн аж ахуй эрхлэгчдэд 30 хувийн урьдчилгаа төлбөртэй, урт хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлөөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Мал хамгаалах сангаар дамжуулан олгох ажлыг зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй

С.Батболд: Мал амьтны гаралтай халдварт өвчин их байгаа тул иргэд эрүүл чанартай махыг ахуйн хэрэгцээндээ ашиглах ёстой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбааатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтэд баригдаж буй Мах бэлтгэх үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа. Барилгын ажил одоогоор 50 хувийн гүйцэтгэлтэй байна.

Дэлгэрэнгүй

Улсын хэмжээнд 320 мянга гаруй бог малыг угаалгад хамруулаад байна

Монгол Улсын Засгийн газраас мал, амьтны халдварт, гоц халдварт, шимэгчтэх өвчнөөс нэн тэргүүнд урьдчилан сэргийлэх бодлого баримталж байна. Тиймээс дархлаажуулалт, боловсруулалт, угаалга, туулгалт, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх уламжлалт аргыг сэргээн хэрэгжүүлж байна.

Дэлгэрэнгүй

Малын генетик нөөцийг ашиглах, судлан хөгжүүлэхэд мэргэжлийн байгууллагын хүлээх үүргийг хуульд тодорхой зааж өгсөн.

Тиймээс энэ удаад Малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх тэр дундаа малын генетик нөөцийг ашиглах, судлан хөгжүүлэхэд мэргэжлийн байгууллагын хүлээх үүргийн талаар хуульд тусгасан зохицуулалтыг хүргэж байна. Доорхи линкээр дэлгэрэнгүй үзнэ үү?

Дэлгэрэнгүй

Махны экспортын хэмжээ 2,8 дахин нэмэгдэж, 110,6 тэрбум төгрөгийн орлого олжээ

Манай улс 2017-2018 онд 27,9 мян.тонн үхрийн мах, 43,6 мян.тонн адууны мах экспортлохоор тогтоож, хонь, ямааны маханд экспортын хэмжээ, хязгаар тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд 2018 оны эхний зургаан сарын байдлаар 9557.6 тонн дулааны аргаар боловсруулсан мах, 8868.5 тонн адууны мах, 775.6 тонн хонины болон ямааны мах, 620 тонн үхрийн мах, 498.4 тонн дайвар бүтээгдэхүүн нийт 20320.1 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 44,9 сая ам.доллар буюу 110,6 тэрбум төгрөгийн орлого олсон болохыг Гаалийн ерөнхий газраас мэдээлж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2,8 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Дэлгэрэнгүй