Зураг

Хувьцааны үнийн санал авах тухай

Хөдөө аж ахуйн биржийн Хувьцаа худалдан авах үнийн саналыг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Даваа гаригт 08:30 – 12:00 цагийн хооронд "Хөдөө аж ахуйн бирж" ХХК-ийн төв байрны 701 тоотод биеэр авчирч өгнө үү.

Дэлгэрэнгүй
Зураг

Брокерын эрх олгох сургалт зохион байгуулж байна.

Хөдөө Аж Ахуйн Бирж нь биржийн арилжааны зах зээлд оролцогчдод арилжаанд оролцоход шаардлагатай мэдлэг олгох, мэргэжлийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх зорилготой Брокерын эрх олгох сургалт зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй
Зураг

НАСДАК групп, Хөдөө аж ахуйн биржийн хамтарсан сургалт семинар боллоо.

Хөдөө аж ахуйн биржийн хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор НАСДАК компанийн мэргэжилтнүүд 2015 оны 10 сарын 19-өөс 23-ны хооронд Арилжаа, Клиринг, төлбөр тооцооны чиглэлээр 5 хоногийн мэдлэг олгох сургалтыг Хөдөө аж ахуйн биржийн оффист зохион байгууллаа. Тус сургалтад Хөдөө аж ахуйн биржийн ажилтнууд болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцлоо.

Дэлгэрэнгүй
Зураг

СЗХ-оос зохион байгуулсан “Санхүүгийн үйлчилгээний хүртээмж ба орон нутгийн хөгжил” чуулга уулзалтад Хөдөө аж ахуйн бирж ХХК -ийн төлөөлөл оролцлоо.

Энэхүү чуулга уулзалт нь Хэнтий аймгийн төв Чингис хотод 09 сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан ба уг арга хэмжээнд оролцож Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.

Дэлгэрэнгүй
Зураг

Насдак группынхан “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-д ажлын айлчлал хийлээ.

Насдак группын Зүүн Өмнөд Ази, Японыг хариуцсан Ерөнхий менежер Улф Карлссон, эрсдлийн шинжээч Селия Фок нар 2015 оны 06 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-д ажлын айлчлал хийв.

Дэлгэрэнгүй
Зураг

Улсын их хурлын дарга З.Энхболд Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаатай танилцлаа.

2015 оны 06 дугаар сарын 14-ний өдөр УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, ЗГгишүүн ХХАА-н сайд Р.Бурмаа, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, ХХАА-н яамны Төрийн н.б.д. Н.Ариунболд болон бусад холбогдох албаны хүмүүс Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаатай танилцаж уулзалтад оролцлоо.

Дэлгэрэнгүй
Зураг

СЗХ-оос зохион байгуулсан “Санхүүгийн үйлчилгээний хүртээмж ба орон нутгийн хөгжил” чуулга уулзалтад оролцлоо.

Энэхүү чуулга уулзалт нь Завхан аймгийн Отгон суманд 06 дугаар сарын 03-ны өдөр, Улиастай суманд 06 дугаар сарын 05,06-ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдсан ба уг арга хэмжээнд Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат оролцож Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Дэлгэрэнгүй
Зураг

БРОКЕРЫН ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 5.1.5, Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааны ерөнхий журмын 2.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн Хөдөө аж ахуйн бирж ХХК нь “Брокерын эрх олгох” сургалтыг 2015 оны 06 сарын 08-аас 12-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Дэлгэрэнгүй
Зураг

Хүнсний буудайн анхны арилжааг зохион байгууллаа.

2015оны 04 дүгээр сарын 10-ны өдөр биржийн 354 дахь удаагийн арилжаа явагдаж арилжааны нийт дүн нэг их наяд төгрөгт хүрлээ. Мөн энэ өдөр “Хүнсний буудайн”анхны арилжааг хийсэн ба арилжааны нээлтэд ХХААЯамны сайд Р.Бурмаа болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Дэлгэрэнгүй
Зураг

АНХААРУУЛГА

ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ЗАРИМ БАЙГУУЛЛАГА, ХУВЬ ХҮН БОДИТОЙ БУС МЭДЭЭЛЭЛ ТАРААХ, БИРЖИЙН НЭРИЙГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ХУУЛЬ БУСААР АШИГЛАХ ЯВДАЛ ГАРЧ БАЙНА.

Дэлгэрэнгүй