БИРЖИЙН КЛИРИНГИЙН ДАНС БОЛОН ТӨЛБӨР ТООЦООНЫ ДАНС
Арилжаанд оролцогч нь дараах дансуудыг ашиглан дэнчингийн мөнгө болон гэрээний төлбөрийг байршуулна. Дэнчингийн мөнгийг “клирингийн данс”-нд, гэрээний төлбөрийг “төлбөр тооцооны данс”-нд байршуулахыг анхаарна уу.
|
Банкны нэр |
Дансны дугаар |
Клирингийн данс |
ХААН банк |
5131 00 5005 |
Төрийн банк |
1060 0088 8884 |
|
Голомт банк |
8115 10 0992 |
|
Төлбөр тооцооны данс |
ХААН банк |
5099 04 0055 |
Төрийн банк |
1060 0002 6114 |
|
Голомт банк |
8115 10 0993 |
ДЭНЧИН БАЙРШУУЛАХ ГҮЙЛГЭЭНИЙ УТГА
Биржийн клирингийн дансанд дэнчинг байршуулахдаа дараах утгыг гүйлгээний утганд бичсэн байна. Зааврын дагуу дэнчинг байршуулаагүй тохиолдолд тухайн гүйлгээг андуурсан гүйлгээ гэж тооцох бөгөөд арилжааны дэнчин болгон ашиглах боломжгүй.
- Арилжаанд оролцогчийн арилжааны дансны дугаар (биржээс олгосон 10 оронтой дугаар)
- Арилжаанд оролцогчийн регистрийн дугаар (хувь хүн бол өөрийн, компани бол татвар төлөгчийн дугаар)
- Дэнчингийн төрөл (баталгаат, анхдагч эсвэл хүргэлтийн)
Жишээ нь:
0001000001 УС69010101 БАТАЛГААТ ДЭНЧИН
0001000001 УС69010101 АНХДАГЧ ДЭНЧИН
0001000001 УС69010101 ХҮРГЭЛТИЙН ДЭНЧИН
БАРЬЦАА БАЙРШУУЛАХ ГҮЙЛГЭЭНИЙ УТГА
- Арилжаанд оролцогчийн арилжааны дансны дугаар (Биржээс олгосон 10 оронтой дугаар)
- Арилжаанд оролцогчийн регистрийн дугаар (хувь хүн бол өөрийн, компани бол татвар төлөгчийн дугаар)
- “Барьцаа”
Жишээ нь:
0001999999 УС69010101 БАРЬЦАА
ТӨЛБӨР БАЙРШУУЛАХ ГҮЙЛГЭЭНИЙ УТГА
Биржийн төлбөр тооцооны дансанд гэрээний төлбөрийг байршуулахдаа дараах утгыг гүйлгээний утганд бичсэн байна. Зааврын дагуу гэрээний төлбөрийг байршуулаагүй тохиолдолд тухайн гүйлгээг андуурсан гүйлгээ гэж тооцно.
- Гэрээнд заасан хэлцлийн дугаар
- Арилжаанд оролцогчийн арилжааны дансны дугаар (биржээс олгосон 10 оронтой дугаар)
- Арилжаанд оролцогчийн регистрийн дугаар (хувь хүн бол өөрийн, компани бол татвар төлөгчийн дугаар)
Жишээ нь:
000001 0001000001 УС69010101