Бидний тухай

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь Засгийн газрын 2013 оны 30 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2013 оны 40 дүгээр тогтоолоор 2013 оны 03 дугаар сард байгуулагдсан бөгөөд Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн дагуу хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжааг зохион байгуулах, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм. Биржийн хувьцааг 100 хувь ХХААХҮЯ эзэмшиж, төрийн өмчит компанийн хэлбэрээр  үйл ажиллагаа явуулж байна.

Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар хуульчилсны дагуу Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын 2013 оны А/35, А/135 дугаар тушаалаар биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтад ноос, ноолуур, амьд мал, хүнсний буудай, тосны ургамал /рапс/-ыг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны А-409 дүгээр тушаалаар мах, арьс ширийг нэмж жагсаалтад оруулан баталсан юм.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар дээрх нэр төрлийн бараа, түүхий эдийг Биржээр арилжсан бол экспортод гаргах, түүнчлэн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдэд анхан шатны тордолт хийж, чанар, стандартыг хангасан байх шаардлага тавьдаг юм.

Биржийн арилжаа нь биржийн байнгын гишүүн брокероор дамжуулан явагддаг бөгөөд биржийн арилжаанд бараа, түүхий эд арилжих зорилгоор гишүүнчлэлээр бүртгүүлсэн, биржийн арилжаанд оролцох зөвшөөрөлтэй хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрхлэгчдээс бүрдсэн хоршоо, брокерын компани оролцдог.

Хөдөө аж ахуйн бирж байгуулагдсанаар хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн экспортын хяналт сайжрах, олон улсын жишигт нийцсэн, зах зээлтэйгээ уялдсан бодит үнэ тогтох, цаашлаад түүхий эд бэлтгэлийн нэгдсэн тогтолцоо бүрдэх, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын статистик тоо баримт үнэн бодитой гарах, улсын төсөвт төвлөрүүлэх татварын бааз суурь өргөжих, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих г.м маш олон давуу талууд бий болсон билээ.

Бид арилжааны зах зээлд оролцогчдыг түүхий эд бэлтгэлийн зохицуулалттай зах зээлд шилжүүлэх, олон улсын жишигт нийцсэн арилжааны платформыг нэвтрүүлснээр Монгол улсын аймаг, сум бүрээс ЦАХИМААР арилжаанд оролцох боломжоор хангаж, хөдөө аж ахуйн салбарын түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид өөрийн хөдөлмөр, баялгийг зах зээлд зүй зохистой үнэлүүлэх, улмаар бизнесийн орчинд төлөвлөх боломжийг бүрдүүлж өгөх юм.

Нийт арилжаа

Нийт харилцагч

Төрлийн бүтээгдэхүүн

Эрхэм зорилго

Монголын хөдөө аж ахуйн салбарын бараа, түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, биржээр арилжих оновчтой тогтолцоог бий болгох замаар малчид, хоршоодын оролцоог нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангах, экспортын орлогыг өсгөх нөхцөлийг бүрдүүлнэ.

Frame-38507

Алсын хараа

Нэр хүнд, Хариуцлага, Үнэнч шудрага зарчим, Мэргэшсэн боловсон хүчин, Ёс зүй, Дэвшилтэд технологи нэвтрүүлэн олон улсын стандарт загварт нийцсэн Хөдөө аж ахуйн бирж болох.

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь түүхий эд бэлтгэн нийлүүлэгч малчин, тариаланч, хоршоо, үндэсний үйлдвэрлэгчдийн хооронд хийгдэх бараа, түүхий эдийн арилжаа, болон бараа, түүхий эдийг экспортод гаргах арилжааг зохих журмын дагуу зохион байгуулах, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бий болгох чиг үүрэг бүхий төрийн өмчит компани юм.
Хөдөө аж ахуйн салбарын бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, биржээр арилжих тогтолцоог хөгжүүлэх замаар малчид, хоршоодын оролцоог нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангах, экспортын орлогыг өсгөх нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

2013-2023 оны байдлаар нийтдээ 7 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулсан бол өнгөрөгч онд 968 тэрбум төгрөгийн арилжаа зохион байгуулсан жил байлаа. Бид биржийн арилжаанд оролцогчдын тоо нэмэгдүүлэх, хоршоо үйлдвэр холбосон арилжааг өргөжүүлэх, махны экспортыг нэг цонхны бодлогоор явуулах зорилгоор “Экспортын нэг цонхны систем”-ийг нэвтрүүлж, цахим бирж болох, арилжаа, төлбөр тооцооны иж бүрэн платформ системийн хүрээнд амьд малыг дуудлагаар худалдах, Бирж, татварын байгууллага болон биржийн байнгын бус гишүүн хоршооны хооронд “Багцын гэрээ”-ний системийг хөгжүүлж, гадаад хамтын ажиллагааны хүрээнд гаднын орнуудын биржүүдтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулах зэрэг томоохон гол гол арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллалаа.

Цаашид бид Биржийн зах зээлийн зохицуулалт эрх зүйн орчныг сайжруулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, биржийн дэд бүтцийг сайжруулах, мэдээлэл технологийн цахим шинэчлэлт хийхээр зорин ажиллаж байна.
Бидэнтэй хамтран ажилладаг байгууллагууд, хөдөө аж ахуйн түүхий эд бэлтгэгч малчид, хоршоо, үйлдвэр, түүхий эд худалдан авагч, биржийн гишүүн брокерууд та бүхэндээ ажлын амжилт хүсье.

Хүндэтгэсэн,

__oOo__

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ  Ц.БАТСАЙХАН

Ц.Батсайхан

Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал

Rectangle 975

Байгуулагдсан түүх

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг эдийн засгийн харилцаанд оруулах нэгдсэн тогтолцоог бий болгох зорилгоор Улсын Их Хурлаас 2011 онд баталсан “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгын газрын 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 40 дүгээр тогтоолын дагуу “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийг үүсгэн байгуулснаар 2013 оноос Монгол Улсад анх удаа энэ салбарын бараа, түүхий эдийн зах зээлийн харилцааг биржийн тогтолцоогоор зохицуулах боломж бүрдсэн.

Он цагийн хэлхээ

2011 - 2014
2015 - 2017
2018 - 2020
2021 - 2023
2011
Хууль
Монгол улсын их хурлаас нээлттэй ил тод зарчимд суурилсан мэргэжлийн оролцогч бүхий зохицуулалттай зах зээлийг бий болгох зорилгоор хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хууль баталсан.
2013
ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ ТӨХХК
Монгол улсын Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 40 дүгээр тогтоолд үндэслэн “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийг үүсгэн байгуулсан.
2014
ОНЛАЙН АРИЛЖАА
Спот гэрээний арилжааны системийн ажиллагааг онлайн арилжааны хэлбэрт шилжүүлж, биржийн байнгын гишүүдээр дамжуулан орон нутгаас шууд арилжаанд оролцох боломжийг амжилттай нэвтрүүлэв.
2015
ДУУДЛАГА ХУДАЛДАА
Ноолуурын дуудлага худалдааг анх удаа онлайнаар Хэнтий аймагт амжилттай зохион байгуулав.
2016
ХОРШООНЫ АРИЛЖАА
“Хотол таван эрдэнэ” хоршоо 900кг буюу есөн богц үргэлж цагаан, боловсруулаагүй хонины ноосыг биржээр дамжуулан арилжаанд оролцож анх удаа арилжааны захиалга өгөв.
2017
ФОРВАРД ГЭРЭЭ
Урьдчилсан захиалгын гэрээ буюу Форвард гэрээгээр 11.5 тонн ноолуурыг биржээр анх удаа арилжлаа. Мөн 500 сая төгрөгийн үнэ бүхий ноолуурыг “Mongolian Cashmere World” компани Хэнтий аймгийн “Эмхбум” ноолуурын хоршооноос авахаар гурван талт хэлцэлд гарын үсэг зурлаа.
2018
ХИЛ ДАМНАСАН АРИЛЖАА
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг БНХАУ болон бусад орны эцсийн хэрэглэгчдэд шууд нийлүүлэх зорилгоор “Бохай” биржтэй хамтран хил дамнасан арилжааг зохион байгуулах ажлыг эхлүүлэв.
2019
АРЬС ШИР
Арьс ширний бэлтгэн нийлүүлэлт, худалдааны чиглэлээр хамтран ажиллах тухай ОХУ-ын “Русская кожа” хамтын нийгэмлэгтэй “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
2020
ХУВЬЦАА
“Хөдөө аж ауйн бирж” ТӨХХК нь Засгийн газрын 2020 оны 47 дугаар тогтоолоор ХХААХҮЯ-ны харьяалалд шилжлээ. Ингэснээр биржийн үйл ажиллагаанд дэвшил гарах боломж нээгдэж байна.
2021
БЛОКЧЕЙН
Блокчейн технологид суурилсан арилжаа, клиринг, төлбөр тооцооны шинэ платформ нэвтрүүллээ.
2022
ЗАГВАР ХОРШОО
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Баялаг гүрэм” анхны ЗАГВАР ХОРШОО байгуулсан.
2022
ХАМТЫН АЖИЛЛАГАА
Санхүүгийн ил тод, тогтвортой байдлыг хангах, бэхжүүлэх зорилгоор НҮБ-ын Тогтвортой хөрөнгийн биржийн санаачилгын деривативын сүлжээнд нэгдсэн.
2022
1 ИХ НАЯДЫН АРИЛЖАА
Хамгийн өндөр үнийн дүнтэй арилжааг зохион байгуулсан жил буюу нийт арилжааны үнийн дүн 1 ИХ НАЯДЫГ давсан. Энэ нь өмнөх оноос 39.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Байгууллагын бүтэц

viber_image_2024-05-02_10-47-03-870

Төлөөлөн удирдах зөвлөл

Овог, нэр Албан тушаал Сарын цалин хөлс Цахим шуудан
1 Ц.Болорчулуун ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга, ТУЗ-ийн дарга        1,100,000  boohuu_69@yahoo.com
2 Г.Саран ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга        1,072,500 saran@mofa.gov.mn
3 Ж.Батсайхан ХХААХҮЯ-ны Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн дарга        1,072,500  batsaikhan@mofa.gov.mn
4 Д.Бямбацэрэн ХХААХҮ сайдын туслах        1,072,500  byambatseren@mofa.gov.mn
5 Д.Мөнхтамир Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга        1,072,500  munkhtamir2020@gmail.com
6 Н.Энхмандах Эрдэнэс монгол ХХК-ийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн        1,072,500 enkhmandakh@erdenesmongol.mn
7 О.Баттулга Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын туслах        1,072,500 mergenbilguun95@gmail.com
8 М.Чингүн “Дорнын цагаан хөлөг” ХХК, Гүйцэтгэх захирал        1,072,500 cchingun@gmail.com
9 Ч.Хишигбаатар Эйч И Эм Глобал ХХК-ийн ТУЗ-ын дарга        1,072,500 bilegtk777@gmail.com
10 Б.Энхцэцэг ХХААХҮЯамны Бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн, ТУЗ-ын нарийн бичгийн дарга        1,072,500 enkhtsetseg@mofa.gov.mn

Үйл ажиллагаа

Icon
Арилжаа
Cash
Төлбөр тооцоо
Users
Гишүүнчлэл
Truck
Ложистик

Бидний төлөвлөж буй ажлууд

Box – 2
Хүнсний буудайн арилжаа

Бирж 2015 онд туршилтын журмаар ТЭДС-тай хамтран ажиллаж 1576 тонн хүнсний буудайн 872 сая төгрөгийн арилжааг зохион байгуулсан. Манай улс жилд дунджаар 400 мянган тонн буудай хураан авдаг ба 2021 оны байдлаар улсын хэмжээнд 571.1 мянган тонн хүнсний буудай хураан авснаас ХААДС 63.8 мянган тонн хүнсний буудайг тариаланчдаас өр төлбөрт болон худалдан авалтаар авсан байна. ХААДС-ийн өр төлбөрт авсан хүнсний буудайн тодорхой хэсгийг биржээр арилжих арилжааг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Box – 2
Амьд малын арилжаа

Хөдөө аж ахуйн салбарын нийт зах зээлийн хэмжээ жилд 3,7 их наяд гаруй төгрөг бөгөөд үүний 60 орчим хувь буюу 2,7 их наяд төгрөг орчмыг мал бэлтгэл эзэлдэг. 2021 онд 67,1 сая толгой мал тоологдсон ба жилд ойролцоогоор 24 сая малыг хүнсэнд хэрэглэж байна. Хүнсэнд хэрэглэдэг малын ихэнх хувийг Улаанбаатар хотын хэрэглэгчид хэрэглэдэг. Арилжааг амжилттай явуулахад манай орны газар нутгийн алслагдсан байдал, зам сүлжээ, дэд бүтэц зэрэг тодорхой бэрхшээлүүдтэй тулгарна. 2022 онд тодорхой аймгуудад амьд малын туршилтын арилжааг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Box – 2
Арьс, шир арилжаа

Монгол Улс жилдээ дунджаар 18-20 сая ширхэг арьс, шир бэлтгэдэг. Үүнээс 40 орчим хувь нь нийт 30 гаруй тэрбум төгрөгийн дүнтэйгээр экспортлогдож байна. Бирж 2022 онд арьс, ширний туршилтын арилжааг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хамтрагч байгууллагууд

Бидэнтэй холбогдох

  • info@mce.mn
  • 70128779 70138779 70148779
  • Баянзүрх дүүрэг, 13381 Энхтайваны өргөн чөлөө 18A-1, МХААХҮХолбооны байр, 2 давхар