• Улаан буудай

    Буудай нь морфологи, биологийн шинж чанар, зориулалтаар 20 орчим зүйлд хуваагдана. Үүнээс зөөлөн, хатуу, карликийн буудай дэлхийн нийт буудайн үйлдвэрлэлийн 90 орчим хувийг эзэлдэг. Тариалах аргаар нь өвөлжих, зусах гэж ангилна. Монгол улсад цаг агаарын болон хөрсний нөхцөлд тохирсон хэд хэдэн төрлийн сортуудыг тариалж байна. Үүнд: Дархан-165Бурятская-34Дархан-74Дархан-131Дархан-173Халхгол-1ОрхонДархан-106Алтайская-50СэлэнгэДархан-47Дархан-34Дархан-166Дархан-144 зэрэг сортууд багтдаг.

    Монгол улс 2021 онд 566,2 мянга гаруй тонн буудай хураан авсан.

    Тархалт

    Монгол орны байгаль экологи, газарзүйн бүх бүс нутагт тархсан.

    map
  • ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖЭЭР АРИЛЖИХ “ЯМААНЫ НООЛУУР”-ЫН ТОДОРХОЙЛОЛТ
    НЭГ. ЯМААНЫ НООЛУУРЫН АНГИЛАЛ, КОД

    1.1. Биржийн барааг экспортлохдоо “Хөдөө аж ахуйн биржээр арилжигдсан бараа, түүхий эдийн тодорхойлолт”-д БТКУС-ын кодын дагуу тэмдэглэл хийнэ.

    1.2. Биржийн бараа нь арилжаанд захиалга оруулах болон холбогдох бусад бичиг баримтад хэрэглэгдэх тусгай кодтой байна. Ямааны ноолуурын код нь “АААБВГ” 6 оронтой тоо байна.

    Үүнд:

    “ААА” нь биржийн барааны нэрийг илтгэх ба ямааны ноолуурын дугаар нь “001” байна.

    “Б” нь ямааны ноолуурын өнгийг илтгэх ба 1-3 хүртэл дугаарлана.

    Үүнд:
    1 – Цагаан
    2 – Цайвар
    3 – Бараан

    “Б” нь ямааны ноолуурын өнгийг илтгэх ба 1-3 хүртэл дугаарлана.

    Үүнд:
    1 – Цагаан
    2 – Цайвар
    3 – Бараан

    “Б” нь ямааны ноолуурын өнгийг илтгэх ба 1-3 хүртэл дугаарлана.

    Үүнд:
    1 – Цагаан
    2 – Цайвар
    3 – Бараан

    ХОЁР. ЯМААНЫ НООЛУУРЫН ТЕХНИКИЙН ШААРДЛАГА

    2.1. Ямааны завод ноос, 19.01-ээс дээш микрометр (мкм)-ийн голчтой ноолуур, ямаанаас бусад амьтны гаралтай ноолуур энэ тодорхойлолтод хамаарахгүй.
    2.2. Биржээр арилжих боловсруулаагүй ямааны ноолуур нь дараах техникийн шаардлагыг хангасан байна. Үүнд:
     Жигд атираатай, уян зөөлөн, өт хорхойд идэгдээгүй;
     Хаг, хогт хольцын хэмжээ нийт жингийн 10%-иас хэтрэхгүй;  Хэвийн чийглэг 11-13%;
     Хялгасны агууламжийн хэмжээ 30%-иас хэтрэхгүй байна.
    2.3. Боловсруулсан ямааны ноолуурын хувьд Монгол улсын MNS 3683-2007 стандартын техникийн шаардлагыг баримтална.

    ГУРАВ. ЯМААНЫ НООЛУУРЫН САВЛАЛТ, ХАДГАЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТ
    3.1. Ямааны ноолуурыг савлах, хаяглах, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагаанд MNS 215- 2007 стандартыг баримтална.
    3.2. Биржээр арилжих ямааны ноолуурыг хариуцагч эзэн, итгэмжлэгдсэн агуулахад хүлээн авагчийн бүрдүүлсэн чанар, тоо хэмжээ, боловсруулалтын тухай мэдээллийг үндэслэн хаягжуулна.
    3.3. Ямааны ноолуурыг хадгалах итгэмжлэгдсэн агуулах нь MNS 5364-2011 стандартын шаардлагыг мөрдөж ажиллана.
    3.4. Биржийн барааг худалдан авагчийн хүсэлтээр итгэмжлэгдсэн тээвэрлэгчээр хүргэж болно.
    3.5. Хэрэв худалдан авагч биржийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчийг ашиглахгүйгээр биржийн барааг хүлээн авах бол худалдах талын итгэмжлэгдсэн агуулахаас ачилт хийгдсэнээр хүргэлтийн үйл ажиллагаа дууссанд тооцно.

  • Суурилах бараа

    Ноолуурffff

    Гэрээний код

    <1><барааны код><дуусах сарын код ><өдөр><он> (Жишээ: 1001302K1116 гэж бараан боловсруулаагүй 1-р зэргийн ноолуурын 2016 оны 5-р сарын 11-нд хаагдах форвард гэрээ)

    Богцын хэмжээ

    10кг

    Арилжааны хуваарь

    Ажлын өдөр 11:00-12:00

    Гэрээ хаагдах өдөр

    1-12 саруудад

    Богцын үнийн хамгийн бага өөрчлөлт

    500 төгрөг

    Дэнчин

    Клиринг төлбөр тооцооны журам

    Барааны шаардлага

    “Хөдөө аж ахуйн биржээр ямааны ноолуурын тодорхойлолт” 2-р бүлэг

    Үнийн өөрчлөлтийн хязгаар

    RP±15%

    Үнэ тогтох аргачлал

    “Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааны ерөнхий журам” 5.13.2-р хэсэг

    Хэлцэл баталгаажуулах өдөр

    Т+1 хэлцэл хийснээс нэг хоногийн дотор

    Гэрээ арилжаалах сүүлийн өдөр

    Гэрээ хаагдахаас өмнөх долоо хоногийн ажлын сүүлийн өдөр

    Зөвшөөрөгдөх жингийн хэлбэлзэл

    Гэрээ хаагдахаас өмнөх долоо хоногийн ажылн сүүлийн өдөр

    Гэрээ хаагдах мэдэгдэл

    Т+5( хүлээлцсэн өдрөөс тооцно)

    Төлбөр тооцооны нөхцөл

    Mах(±5%, 10кг)

    Хүлээлцэх цэг

    Итгэмжлэгдсэн агуулах

    Хүргэлт хийх хүлээлцэх горим

    “Хөдөө аж ахуйн биржээр арилжаалах ямааны ноолуурын тодорхойлолт” 3-р бүлэг