Хөдөө аж ахуйн бирж Sites > Нүүр хуудас > Эрсдэлийн удирдлага

Эрсдэлийн удирдлага

Бид биржээр арилжигдсан гэрээний төлбөр тооцоог журмын дагуу хурдан шуурхай, найдвартай гүйцэтгэх, биржийн эрсдэлийг тодорхойлж, дэнчин болон барьцаа хөрөнгө байршуулах, эрсдэлийн сан үүсгэх замаар төлбөр тооцоо, биржийн зах зээлд оролцогчдын санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж, гарч болох эрсдэлийг бууруулж ажиллана.

Арилжаанд захиалга оруулж буй оролцогч биржээс тогтоосон хэмжээгээр дэнчин байршуулах замаар хэлцэл баталгаажуулах, хэлцэл цуцлагдахаас урьдчилан сэргийлэх зорилгыг хангадаг. Хөдөө аж ахуйн биржийн хувьд спот зах зээлд оролцогчийн өгөх боломжтой захиалгын дээд хэмжээ нь анхдагч
дэнчинг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар журамласан. Харин гишүүн брокерын компанийн хувьд анхдагч дэнчингээс гадна баталгаат
дэнчинг байршуулж байна.

ДЭНЧИН
Cash
Баталгаат дэнчин.

Биржийн гишүүн оролцогч буюу брокерийн компани захиалгын дүнгээс үл хамааран арилжаа эхлэхээс өмнө заавал байршуулах дэнчин.

Cash
Анхдагч дэнчин.

Арилжаанд оролцогч буюу брокерийн компанитай зуучлалын гэрээ байгуулсан оролцогч захиалгын дүнгийн биржээс тогтоосон хувиар зөвхөн анхдагч дэнчинг байршуулна. Спот арилжааны төлбөр тооцоонд анхдагч дэнчинг ашиглахгүй.

БАРЬЦАА

Биржийн гишүүн оролцогч биржтэй нэмэлтээр клирингийн эрхтэй гишүүний гэрээ байгуулж, харилцагчийн болон өөрийн хэлцлийн төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбоотой аливаа эрсдэлээс хамгаалах зорилгоор клирингийн дансанд барьцаа байршуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг төлбөр тооцоо эрсдлийн удирдлагын хэлтэстэй холбогдон тодруулна уу.
Төлбөр тооцоо эрсдлийн удирдлагын хэлтэсийн И-мэйл:
clearing@mce.mn
Стандарт

Клиринг, төлбөр тооцооны эрсдэлийг IOSCO-н стандарт буюу “Санхүүгийн зах зээлийн дэд бүтцийн зарчмууд баримт бичиг”-т заасан эрсдэлд үнэлгээ хийж, тохирсон аргыг хэрэгжүүлэх замаар удирдана.

Биржийн гадаад, дотоод үйл ажиллагааны эрсдэлийг тодорхойлох, эрсдэлийг үр өгөөжтэй удирдах эрсдэлийн менежментийн MNS ISO 31000:2020 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллана.