Web Design

Эрхэм зорилго

Монголын хөдөө аж ахуйн салбарын бараа, түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, биржээр арилжих оновчтой тогтолцоог бий болгох замаар малчид, хоршоодын оролцоог нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангах, экспортын орлогыг өсгөх нөхцөлийг бүрдүүлнэ

Search

Бидний зорилт

Бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, Зах зээлд оролцогчдын тоог нэмэгдүүлэх, Ложистгийн төвийг бий болгох, зах зээлийн дэд бүтцийг сайжруулах, Зах зээлийн хөрвөх чадварыг дээшлүүлэх, Компанийн засаглалыг сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх

support

Бидний үнэт зүйл

Нэр хүнд, Хариуцлага, Үнэнч шударга зарчим, Мэргэшсэн боловсон хүчин, Ёс зүй, Дэвшилтэт технологи, Багаар ажиллах чадвар

Арилжааны мэдээ

2018-11-20 өдрийн мэдээ

Барааны төрөл Хэмжээ Нэгж Дундаж үнэ (төгрөг)
Барааны төрөл

MAPIX

MAPIX нь “Mongolian Agricultural Price IndeX” буюу “Монголын хөдөө аж ахуйн барааны үнийн индекс” нэрийн товчлол бөгөөд биржийн индекс хэмээн ойлгож болно. Энэ нь сонгож багцалсан бүлэг барааны үнийг тусгай загвараар жигнэж тооцоолсон үнэ юм. Биржийн индекс нь сонгосон бүлэг бараа эсвэл салбар дахь барааны үнийг ерөнхий багцаар харах боломж олгодог. Энэхүү индексийг ойлгосноор инфляц, малчид тариаланчдын орлого зэрэг үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийх, таамаглах боломжтой. Биржүүд индексийг тооцож мэдээлэхээс гадна түүнийг арилждаг. Энэ нь биржийн оролцогчдод ерөнхий болон салбарын инфляцыг харж эрсдлээ удирдах боломж олгодог. Бид биржийн индексийг арилжигдаж буй бүх бараагаар, мал аж ахуй болон газар тариалан зэргээр гаргаж мэдээллэж байх болно.


Шинэ Мэдээ

Зураг

Ганц дуслаар малыг шимэгчдээс салгах бүтээгдэхүүн МОНГОЛДОО үйлдвэрлэжээ

Монгол эрдэмтдийн эх орондоо үйлдвэрлэж, гаргаж авсан энэхүү дусаалга эм олон давуу талтай. Малынхаа нуруунд ганцхан газар дусаахад бүх арьсаар нь тархаж чаддаг төдийгүй цусанд нэвтэрч, цусаар дамжин шимэгчилдэг шимэгчдийг устгах хоёр төрлийн үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтойг зохион бүтээгч, эрдэмтэд дурдсан юм.

Дэлгэрэнгүй
Зураг

Гарал үүслийн гэрчилгээтэй хүнсний ногооны арилжаа зохион байгуулна

Гарал үүслийн гэрчилгээтэй төмсний арилжаа зохион байгуулахтай холбогдуулж Хөдөө аж ахуйн биржийн Арилжааны хэлтсийн захирал Д. Оюун-Эрдэнэ тус хэлтсийн мэргэжилтэн Ч. Түшиг нар И-март худалдааны төвийн төлөөлөлтэй уулзалт хийв.

Дэлгэрэнгүй
Зураг

Одоогийн байдлаар есөн улсад 43,2 мянган тонн мах экспортлоод байна

2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн экспортын гүйцэтгэлээс харахад есөн улсад үхэр, адуу, хонь, ямааны мах нийт 43288 тонн мах экспортолж, 104 сая ам.доллар буюу 267,4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлээд байна.

Дэлгэрэнгүй
Зураг

Малын болон мах, арьс ширний арилжааг Хөдөө аж ахуйн бирж зохион байгуулна

Хөдөө аж ахуйн бирж (ХААБ) нь мал, мах, арьс шир худалдах, худалдан авах талуудын захиалгын дагуу форвард арилжаа зохион байгуулна. Мөн түүнчлэн малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаагийн хувьд малчдын хоршоо, арьс ширний үйлдвэр, махны үйлдвэр, худалдаа, нийтийн хоолны байгууллагуудын эрэлт нийлүүлэлт, нөөцийн судалгааг гаргаж хамтран ажиллах юм.

Дэлгэрэнгүй
Зураг

Улсын хэмжээнд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцоонд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс шилжүүлэхээр ажиллаж байна

Арга хэмжээний хүрээнд түүхий эд бэлтгэлээс хүнсний сүлжээнд нийлүүлэх хүртэл бүхий л үе шатанд чанар, стандарт, аюулгүй байдлыг мөрдүүлэх учраас ХХААХҮЯ-наас  төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, олон улсын төсөлтэй хамтран ажиллаж байна.

Дэлгэрэнгүй
Зураг

Нядалгааны үеийн болон нядалгааны дараах гэмтэлгүй арьс ширийг үндэсний боловсруулах үйлдвэрт нийлүүлэх ажлыг зохион байгуулна

Хөдөө аж ахуйн бирж малчид, малчдын хоршоо, боловсруулах үйлдвэрүүдээс захиалга авч мал, мах, арьс ширийг спот болон форвард арилжаа хийнэ.

Дэлгэрэнгүй
Зураг

Нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцоонд биржийн форвард арилжааг нэвтрүүллээ

Загвар арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулахад "Мах импекс", "Мах маркет", "Эрд мийт", "Дархан меат фүүдс", "Булган мах маркет", "Баяндэлгэр хүнс" гэсэн махны үйлдвэр, "Хатант Интернэшнл" ХХК, "Дархан нэхий" ХК, "ДЦС-4" ТӨХК, "Номадс" сүлжээ ресторан, 58 дугаар сургууль гэсэн аж ахуйн нэгж, байгууллага, "И-март", "Номин", "Лавай", "Гүүд прайс" зэрэг аж ахуйн нэгж, байгууллага идэвх, санаачилгатай оролцож байна.

Дэлгэрэнгүй

Хамтрагч байгууллагууд

Бид хамтрагчаа дээдэлж харилцан ашигтай хамтран ажилладаг болно.

Нийт хандалт

+

Энэ сард

Энэ долоо хоног

Өнөөдөр