01 сарын 23, 2024

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

ТӨВ АЙМГИЙН АРГАЛАНТ СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ БАЙРЛАХ ЛОЖИСТИКИЙН ТӨВИЙН ХАРУУЛ СОНГОНШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

Албан тушаалын нэр: Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт байрлах Ложистикийн төвийн харуул

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Компанийн “Ложистикийн төв”-ийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах, барилга байгууламж, тоног төхөөрөмжийг хянаж, шалгах гал, усны аюулгүй байдлыг хангаж, гадны гэмт халдлагаас хамгаалах, илэрсэн зөрчил дутагдлыг нэн даруй тайлагнаж, гарз хохирлоос урьдчилан сэргийлэх.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

     Боловсрол: Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.

     Мэргэжил: Хамаарахгүй.

     Мэргэшил: Хамаарахгүй.

     Туршлага: Өмнө нь харуулаар ажиллаж байсан туршлагатай, цахилгаан, сантехник, гүний худгын талаар анхан шатны мэдлэгтэй бол давуу тал болно.

     Ур чадвар: Хувийн зохион байгуулалт сайтай, бие дааж ажиллах, багаар ажиллах, илүү цагаар ажлын ачаалал даах чадвартай байх.

 

Бүрдүүлэх материал:

Төрийн албан хаагчийн анкет /шинэ загвар/ бөглөх,

Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт,

4х6 хэмжээтэй 2 хувь зураг,

Иргэний үнэмлэх, боловсролын гэрчилгээний лавлагаа, НДШ төлөлтийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээгээгүй, хүлээж байгаагүй тухай лавлагаа зэргийг emongolia-гаас хэвлэж авч ирэх, Материалыг мэйлээр ирүүлж болно.

 

Бүртгэл явагдах хугацаа: 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал.

Холбоо барих: Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 18А-1, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр /Namac building/ II давхар.

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК  Утас: 70128779, 70138779

Захиргаа, санхүүгийн хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтэн Г.Золжаргал.  Холбоо барих утас: 89030309,

Цахим шуудангийн хаяг: zoljargal@mce.mn

Бусад мэдээ