Клиринг, төлбөр тооцоо
Биржийн хуульд заасан нэг чухал үүрэг нь зах зээлд оролцогчдын эрсдэлийг бууруулах, төлбөр тооцоог эрсдэлгүй шуурхай гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсад клирингийн үйл ажиллагааг зах зээлийн онцлогоос хамааран 2 талт (bilateral), төвлөрсөн (central) гэсэн 2 загвараар зохион байгуулж байна.
Бирж 2 талт (bilateral) клирингийн загварыг ашигладаг бөгөөд энэ загварын хувьд хэлцэл бүрийн 2 тал тухайн хэлцэлд харгалзах төлбөр тооцооны эрх, үүргээ шууд эдэлнэ.
Бирж санхүүгийн үүсмэл хэрэгслийн арилжааг зохион байгуулахтай холбоотой төвлөрсөн (central) загварыг нэмж нэвтрүүлэхээр ажиллаж байна. Клирингийн төвлөрсөн загварын хувьд хэлцэл бүр дээр оролцогчийн нөгөө тал нь клирингийн төв байдаг. Энэ загвар нь оролцогчийн хувьд хэлцлийн нөгөө талын шийдвэрээс
шалтгаалсан аливаа эрсдэлийг бууруулах боломжийг олгоно.