Тусламж
Түгээмэл асуулт хариулт
Биржийн арилжаанд хэрхэн орох вэ?
Хөдөө аж ахуйн биржийн байнгын болон байнгын бус гишүүнтэй холбогдож харилцагчаар элсэж арилжаанд оролцоно. Биржийн байнгын гишүүн оролцогч нь арилжааны зуучлагч /брокер/ Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийн шалгуурыг хангасан хуулийн этгээд аж ахуй нэгж байна. Биржийн байнгын бус гишүүн оролцогч нь хоршоо байна.
Арилжааны мэдээг хэрхэн авах вэ?
Хөдөө аж ахуйн биржийн цахим хуудас mce.mn
Хөдөө аж ахуйн бирж гэсэн сошиал хуудас ( Хөдөө Аж Ахуйн Бирж ТӨХХК)
Арилжааны эрхтэй брокерын компанитай харилцагчийн гэрээ байгуулсан бол тухайн байнгын гишүүнээс арилжааны мэдээг авна.
Малчин заавал хоршоогоор арилжаанд орох уу ?
Тийм. Малчин хоршооны гишүүн байх ёстой ба тухайн хоршоо нь заавал хөдөө аж ахуйн биржийн байнгын бус гишүүнээр элссэн байж арилжаанд оролцоно.