03 сарын 29, 2026

НООЛУУРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА СҮХБААТАР АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Монгол ноолуур-2026” дуудлага худалдаа, хөдөө аж ахуйн үзэсгэлэн, арга хэмжээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн малчид, хоршоод өөрсдийн бэлтгэсэн ноолуурыг үндэсний 10 гаруй үйлдвэрлэгчдэд дуудлага худалдаагаар худалдан борлуулсан бөгөөд арга хэмжээний үеэр хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн үйлдвэр, малын тэжээл, бордооны үйлдвэр, аймгийн эрүүл мэндийн төв болон арилжааны банкууд оролцож үйл ажиллагаагаа сурталчлан таниуллаа.
       

Бусад мэдээ