Хоршооны хөгжлийг дэмжих жил-2022 он
Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран сумдын хоршоодын дарга болон хоршоо хариуцсан мэргэжилтэн нарт “Хоршоодын гишүүд, мэргэжилтэн чадавхжуулах” сургалтыг 10 дугаар сарын 28-ны өдөр Увс аймагт амжилттай зохион байгууллаа. Сургалтаар Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааны танилцуулга, хоршоо биржийн арилжаанд оролцох боломж, үр ашгийн талаар мэдээлэл өгч, зөвлөн туслан үйлчилгээ үзүүлэн хоршоодтой биржийн байнгын бус гишүүний болон агуулах итгэмлэлийн гэрээ байгуулав.