10 сарын 06, 2022

ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ – ХӨВСГӨЛ АЙМАГТ 📍

“Хоршооны хөгжлийг дэмжих жил 2022” ажлын хүрээнд Хөдөө аж ахуйн бирж, Монголын хоршоологчдын сургалтын төвтэй хамтарч Хөвсгөл аймагт 2022.09.28-ны өдөр тус аймгийн хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд болон хоршоодыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтаар “Хоршоо биржийн арилжаанд оролцох боломж, үр ашиг” сэдвээр мэдээлэл , танилцуулга хийж сонирхсон асуултад хариулт өгөн хоршоодыг биржийн гишүүнээр бүртгэж, гэрээ байгуулав.

 

Бусад мэдээ