10 сарын 20, 2022

“МОНГОЛ УЛСАД АГУУЛАХЫН САНХҮҮЖИЛТИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ”

“МОНГОЛ УЛСАД АГУУЛАХЫН САНХҮҮЖИЛТИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ”

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК, Монголын банкнуудын холбоо, Олон Улсын санхүүгийн корпораци хамтран “Монгол Улсад Агуулахын санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгийг 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлэгээр Олон улсын санхүүгийн корпорациас “Агуулахын санхүүжилт”-ийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танилцуулга хийж, Монгол Улс дахь агуулахын салбарын нөхцөлд байдалд хийгдсэн судалгааны ажлыг танилцуулсан бол Хөдөө аж ахуйн биржээс “Агуулахын итгэмжлэлийн үйл ажиллагаа, санхүүгийн салбартай хамтран ажиллах боломж”-ийн талаар танилцуулга хийв.

Бусад мэдээ