10 сарын 28, 2022

ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ-ДУНДГОВЬ АЙМАГТ 📍

Хоршооны хөгжлийг дэмжих жил-2022 он
Тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран сумдын хоршоодын төлөөлөл болон хоршоо хариуцсан мэргэжилтэн нарт “Хоршоодын гишүүд, мэргэжилтэн чадавхжуулах” сургалтыг 10 дугаар сарын 26-ны өдөр Мандалговь хотод зохион байгууллаа. Сургалтаар Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааны танилцуулга, хоршоо биржийн арилжаанд оролцох боломж, үр ашгийн талаар мэдээлэл өгсөн. Мөн хоршоодтой биржийн байнгын бус гишүүний болон агуулах итгэмлэлийн гэрээ байгуулж ажиллалаа.

Бусад мэдээ