ГИШҮҮНЧЛЭЛ, БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА!
Үндсэн чиг үүрэг:
Биржийн гишүүнчлэл болон бусад оролцогчидтой холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх. Үүнд:
-Харилцагчдын анхан шатны баримт бичгийг бүртгэлжүүлэх;
-Биржийн гишүүдийн бүртгэлийг тухай бүрт нь хянаж, шаардлагатай тохиолдолд гэрээг шинэчлэн байгуулах, үйл ажиллагааны хэрэгжилтийг хангуулахтай холбоотой ажлыг зохион байгуулах;
-Биржийн гишүүдийг үйл ажиллагаа, түүнтэй холбоотой мэдлэг, мэдээллээр хангах, гишүүнчлэлийн шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхэд хяналт тавих, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтуудыг хуваарь гарган тогтмол хийх;
-Биржийн байнгын болон байнгын бус гишүүн оролцогчдыг мэргэшүүлэх сургалт, хөтөлбөрийг нэгжээрээ бие даан болон бусад нэгжүүдтэй хамтран боловсруулах, зохион байгуулах;
-Биржийн гишүүний төрөл, хэлбэр, шаардлага, шалгуур, тэдгээрийн бүтэц, зохион байгуулалтын талаар судалгаа хийх, байнга хөгжүүлэх;
-Гишүүдийн тоог нэмэгдүүлэх, гишүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлуудыг судлан төлөвлөх зэрэг болно.
Ажлын байрны тусгай шаардлага:
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
Эрх зүйч, эдийн засаг, санхүү, бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх;
Бүрдүүлэх материал:
Төрийн албан хаагчийн анкет /шинэ загвар/ бөглөх,
Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт,
4х6 хэмжээтэй 2 хувь зураг,
Иргэний үнэмлэх, боловсролын гэрчилгээний лавлагаа, НДШ төлөлтийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай лавлагаа зэргийг emongolia-гаас хэвлэж авч ирэх.
Бүртгэл явагдах хугацаа:
2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 12:00 цаг хүртэл.
Холбоо барих:
Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 18А-1, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр /Namac building/ II давхар.
“Хөдөө аж ахуйн бирж” ХХК Утас: 70128779, 70138779
Захиргаа, санхүүгийн хэлтсийн Хүний нөөц, сургалт хариуцсан мэргэжилтэн Г.Золжаргал.
Цахим шуудангийн хаяг: zoljargal@mce.mn
“ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ХХК