Нүүр хуудасАжлын байрны зарСАНХҮҮ, УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН МЕНЕЖЕР

САНХҮҮ, УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН МЕНЕЖЕР

01 сарын 02, 2026

САНХҮҮ, УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

МЕНЕЖЕРИЙН АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН

ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА!

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

Биржийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагааг Засгийн газар, харьяа яам, түүнтэй холбогдуулан гарсан хууль, тогтоомж, заавар, журам, тушаалын хүрээнд зохион байгуулах, хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх, төлөвлөгөө, тайлан, албан хэрэг хөтлөлт, дотоод хяналт шалгалтын үйл ажиллагааг хууль, журамд заасны дагуу хэрэгжүүлж, хяналт тавих, байгууллагын дотоод үйл ажиллагааг зохион байгуулж, Гүйцэтгэх захирлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, байгууллага, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Ажлын байрны шаардлага:

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;

Хуульч, эрх зүйч, эдийн засагч, төрийн удирдлага, бизнесийн удирдлагын мэргэжилтэй байх;

Оффисын хэрэглээний програм дээр ажиллах чадвартай байх;

Бие даах болон багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, нягт нямбай байх;

Асуудлыг судлан шинжилж боловсруулах, үнэлэлт дүгнэлт өгөх, оновчтой шийдвэр гаргах чадвартай байх;

Судалгааны арга зүйн мэдлэгтэй, баримт бичиг боловсруулж, судалгаа шинжилгээ хийх чадвартай байх;

Бизнесийн байгууллага, төрийн байгууллага, хууль, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх.

 

Бүрдүүлэх материал:

Төрийн албан хаагчийн анкет /шинэ загвар/ бөглөх,

4х6 хэмжээтэй 2 хувь зураг,

Иргэний үнэмлэх, боловсролын гэрчилгээний лавлагаа, НДШ төлөлтийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай лавлагаа зэргийг emongolia-гаас хэвлэх,

 

Бүртгэл явагдах хугацаа:

2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал.

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.mce.mn цахим хуудаснаас танилцана уу.

 

Холбоо барих:

Монгол Улс, Дархан-Уул аймгийн Дархан сум 14-р баг “Дархан Юнайтед Арена” 1 давхарт байрлах  “Хөдөө аж ахуйн бирж”  ХХК.

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК  Утас: 70148779, 70138779

Архив, бичиг хэргийн мэргэжилтэн Б.Баясгалан.

Цахим шуудангийн хаяг: info@mce.mn

“ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ХХК