САНХҮҮ, УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН
ХУУЛЬ, ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТНИЙ
АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН
ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА!
Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:
Компани, хэлтсийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагааг Засгийн газар, харьяа яам, Олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, түүнтэй холбогдуулан гарсан хууль, тогтоомж, заавар, журам, тушаалын хүрээнд хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх, дотогшоо чиглэсэн тушаал, журам, зааварчилгаа, төсөл боловсруулах, төлөвлөгөөт болон цаг үеийн ажлыг зохион байгуулах, компанийн төлөвлөгөөг боловсруулах, тайланг нэгтгэх
Ажлын байрны шаардлага:
Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
Эрх зүйч, хүний нөөцийн мэргэжилтэй байх;
Оффисын хэрэглээний програм дээр ажиллах чадвартай байх;
Бие даах болон багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, нягт нямбай байх;
Асуудлыг судлан шинжилж боловсруулах, үнэлэлт дүгнэлт өгөх, оновчтой шийдвэр гаргах чадвартай байх;
Судалгааны арга зүйн мэдлэгтэй, баримт бичиг боловсруулж, судалгаа шинжилгээ хийх чадвартай байх;
Бизнесийн байгууллага, төрийн байгууллага, хууль, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад ижил төстэй албан тушаалд, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх.
Бүрдүүлэх материал:
Төрийн албан хаагчийн анкет /шинэ загвар/ бөглөх,
4х6 хэмжээтэй 2 хувь зураг,
Иргэний үнэмлэх, боловсролын гэрчилгээний лавлагаа, НДШ төлөлтийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай лавлагаа зэргийг emongolia-гаас хэвлэх,
Бүртгэл явагдах хугацаа:
2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал.
Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.mce.mn цахим хуудаснаас танилцана уу.
Холбоо барих:
Монгол Улс, Дархан-Уул аймгийн Дархан сум 14-р баг “Дархан Юнайтед Арена” 1 давхарт байрлах “Хөдөө аж ахуйн бирж” ХХК.
“Хөдөө аж ахуйн бирж” ХХК Утас: 70148779, 70138779
Архив, бичиг хэргийн мэргэжилтэн Б.Баясгалан.
Цахим шуудангийн хаяг: info@mce.mn
“ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ХХК