Нүүр хуудасАжлын байрны зарҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭЛТСИЙН БИЗНЕС ХӨГЖЛИЙН МЭРГЭЖИЛТЭН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭЛТСИЙН БИЗНЕС ХӨГЖЛИЙН МЭРГЭЖИЛТЭН

01 сарын 02, 2026

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭЛТСИЙН

БИЗНЕС ХӨГЖЛИЙН МЭРГЭЖИЛТНИЙ

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН

ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА!

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

Компанийн үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, бизнес төлөвлөгөөг боловсруулах, төлөвлөлт хийх, гүйцэтгэлийг нэгтгэх, компанийн бизнес хөгжилд шаардагдах судалгаа, тооцоолол хийх, төсөл, хөтөлбөрийн хэрэгжүүлэлтийг хариуцах, олон улсын биржүүдийн үйл ажиллагаа, хөгжлийн стратегийг судлах, төрөөс үзүүлж буй дэмжлэг, хөнгөлөлт, чөлөөлөлт болон бусад хөшүүрэгийг биржийн үйл ажиллагаатай уялдуулах.

Ажлын байрны шаардлага:

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;

Эдийн засагч, банк, санхүүгийн мэргэжилтэй байх;

Оффисын хэрэглээний програм дээр ажиллах чадвартай байх;

Бие даах болон багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, нягт нямбай байх;

 

Нэмэлт тайлбар:

Хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны орон тоонд түр ажиллах

 

Бүрдүүлэх материал:

Төрийн албан хаагчийн анкет /шинэ загвар/ бөглөх,

4х6 хэмжээтэй 2 хувь зураг,

Иргэний үнэмлэх, боловсролын гэрчилгээний лавлагаа, НДШ төлөлтийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай лавлагаа зэргийг emongolia-гаас хэвлэх,

 

Бүртгэл явагдах хугацаа:

2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал.

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.mce.mn цахим хуудаснаас танилцана уу.

 

Холбоо барих:

Монгол Улс, Дархан-Уул аймгийн Дархан сум 14-р баг “Дархан Юнайтед Арена” 1 давхарт байрлах  “Хөдөө аж ахуйн бирж”  ХХК.

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК  Утас: 70148779, 70138779

Архив, бичиг хэргийн мэргэжилтэн Б.Баясгалан.

Цахим шуудангийн хаяг: info@mce.mn

 

“ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ХХК