Нүүр хуудасАжлын байрны зарҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭЛТСИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГААНЫ МЭРГЭЖИЛТЭН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭЛТСИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГААНЫ МЭРГЭЖИЛТЭН

01 сарын 02, 2026

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭЛТСИЙН

ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГААНЫ

МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН

ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА!

 

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

Биржийн арилжааны зах зээлд оролцогчдын эдийн засгийн үр нөлөөг тооцох, бараа, түүхий эдийн зах зээлийн таамаглал гаргах, биржээр арилжих боломжтой шинэ бараа, түүхий эд болон гэрээний нэр төрлийн зах зээлийн эдийн засгийн судалгаа, шинжилгээ хийх, үнэ тооцох аргачлалыг тодорхойлох, сайжруулах, арилжааны жишиг үнийн тооцоолох, арилжааны мэдээ тайлан боловсруулах.

Ажлын байрны шаардлага:

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;

Эдийн засаг, математик, бизнесийн удирдлагын мэргэжилтэй байх;

Оффисын хэрэглээний програм дээр ажиллах чадвартай байх;

Бие даах болон багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, нягт нямбай байх;

Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх;

Төсөл хөтөлбөр, эдийн засгийн судалгааны ажил хийж байсан бол давуу тал болно;

 

 

Бүрдүүлэх материал:

Төрийн албан хаагчийн анкет /шинэ загвар/ бөглөх,

4х6 хэмжээтэй 2 хувь зураг,

Иргэний үнэмлэх, боловсролын гэрчилгээний лавлагаа, НДШ төлөлтийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай лавлагаа зэргийг emongolia-гаас хэвлэх,

 

Бүртгэл явагдах хугацаа:

2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал.

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.mce.mn цахим хуудаснаас танилцана уу.

 

Холбоо барих:

Монгол Улс, Дархан-Уул аймгийн Дархан сум 14-р баг “Дархан Юнайтед Арена” 1 давхарт байрлах  “Хөдөө аж ахуйн бирж”  ХХК.

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК  Утас: 70148779, 70138779

Архив, бичиг хэргийн мэргэжилтэн Б.Баясгалан.

Цахим шуудангийн хаяг: info@mce.mn

 

“ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ХХК