Нүүр хуудасАжлын байрны зарАрилжаа, зах зээл хөгжүүлэлтийн хэлтсийн менежер

Арилжаа, зах зээл хөгжүүлэлтийн хэлтсийн менежер

04 сарын 10, 2023

АРИЛЖАА, ЗАХ ЗЭЭЛ ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН МЕНЕЖЕРИЙН АЖЛЫН БАЙР:

Үндсэн чиг үүрэг:

Биржийн арилжаа зохион байгуулах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, биржийн зах зээлд арилжаалагдах бараа, түүхий эдийн онцлогтой уялдуулан арилжааны дүрэм журмыг боловсронгуй болгох, хөдөө аж ахуйн биржийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр судалгаа хийх, арилжааны хэлтсийн мэргэжилтэнд удирдлага арга зүйн дэмжлэг үзүүлэх, арилжааны бүхий л үе шатанд гарч болзошгүй эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх.

Биржийн үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр эрх бүхий этгээдээс баталсан стратеги төлөвлөгөө, бизнес төлөвлөгөөний хүрээнд шинээр нэвтрүүлэх бараа, түүхий эдийн судалгааг хийх, хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, бусад орны сайн туршлагаас судлах, биржийн үйл ажиллагаанд үе шаттай нэвтрүүлэх, биржийн зах зээлд голлох оролцогч нарыг идэвхжүүлэх, татварын болон бусад хөшүүрэг нэвтрүүлэх, арилжааны зураглал гаргах, бизнес хөгжүүлэлт, зах зээлийн судалгааг хариуцна.

Арилжааны мэдээ тайлан нэгтгэх, үнэ тооцох мэдээлэх, гэрээний стандарт нөхцөлийг тодорхойлох, фьючерсийн болон бусад гэрээг арилжих үндсэн үйл ажиллагааг гардан зохион байгуулах.

Ажлын байрны шаардлага:

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;

Эдийн засаг, банк, санхүү, бизнесийн удирдлага мэргэжилтэй байх;

Санхүү, эдийн засаг, банк, санхүү, бизнесийн удирдлага, үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр мэргэшсэн байх;

Банк, бирж, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ижил төстэй байгууллагуудад ахлах болон түүнээс дээш албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх.

Бүрдүүлэх материал:

Төрийн албан хаагчийн анкет /шинэ загвар/ бөглөх,

Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт,

4х6 хэмжээтэй 2 хувь зураг,

Иргэний үнэмлэх, боловсролын гэрчилгээний лавлагаа, НДШ төлөлтийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай лавлагаа зэргийг emongolia-гаас хэвлэх,

Бүртгэл явагдах хугацаа:

2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 12-ны 12:00 цаг хүртэл.