Нүүр хуудасАжлын байрны зарПрограм хангамжийн инженер

Програм хангамжийн инженер

10 сарын 13, 2022

Байгууллагын үйл ажиллагаанд зориулж одоо ашиглагдаж байгаа болон шинээр хөгжүүлэгдэж буй програм хангамж, техник хангамж, системийн тасралтгүй найдвартай, хэвийн ажиллагааг хангах, гадаад болон дотоод сүлжээний тохиргоо хийх, аюулгүй байдлыг хянах, боловсронгуй болгох, мөн шинэ техник технологиудыг судлан нэвтрүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага:
• Мэдээлэл технологийн инженер мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэглэлээр төгссөн байх;
• Мэргэжлээрээ 1 ба түүнээс дээш ажилласан туршлагатай;
• Сүлжээний төхөөрөмжүүд свич, рутер, галт ханын ажиллах зарчим тохиргооны талаар мэдлэгтэй;
• NET Framework (C#, WebAPI) дээр ажиллах чадвартай
• MSSQL өгөгдлийн сан дээр ажиллах чадвартай;
• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
• Компьютер, техник хангамжийн болон хэрэглээний програм бүрэн эзэмшсэн;
• Багаар ажиллах чадвартай;
• Windows and Linux сервер дээр ажиллах чадвартай байх;