11 сарын 01, 2022

ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ-ӨМНӨГОВЬ АЙМАГТ 📍

“Хоршооны хөгжлийг дэмжих жил -2022” ажлын хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн ХХААГ-аас зохион байгуулсан “Хоршоодын гишүүд, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн, гарааны бизнес эрхлэгчдийг чадавхжуулах” сургалтад оролцон “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн үйл ажиллагаа, агуулах итгэмжлэл, хоршоо биржийн арилжаанд оролцохын давуу тал зэрэг сэдвээр танилцуулга хийж, сонирхсон асуултад хариулт өгч, хоршоод болон агуулах эзэмшигчдийг бүртгэлжүүллээ. Мөн 2014 оноос биржийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах “Хотол таван эрдэнэ” хоршооны итгэмжлэгдсэн агуулахын хаягийг гардуулсан юм.

Бусад мэдээ