“Хоршооны хөгжлийг дэмжих жил -2022” ажлын хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймагт хоршоодыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж тус сургалтад хоршоодын төлөөлөл, сумдын хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, хоршоо хариуцсан мэргэжилтэн зэрэг нийт 29 оролцогч идэвхтэй хамрагдлаа.
Хөдөө аж ахуйн бирж нь энэхүү сургалтаар “Хоршоо биржийн арилжаанд оролцох боломж, үр ашиг” сэдвээр мэдээлэл, танилцуулга хийж сонирхсон асуултад хариулт өгсөн ба хоршоодыг биржийн гишүүнээр бүртгэж, гишүүнчлэлийн гэрээ байгуулах болон түүхий эдийн агуулахтай итгэмжлэлийн гэрээ байгуулж ажиллалаа.
Мөн биржийн итгэмжлэгдсэн агуулахтай хоршоодод “Итгэмжлэгдсэн агуулах”-ын хаягыг хүлээлгэн өгөв.