11 сарын 30, 2022

59 ХОРШООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Нийт 17 аймагт 659 оролцогч, 125 хоршоонд сургалт зохион байгуулсан бөгөөд 59 хоршоог биржийн байнгын бус гишүүнээр бүртгэн гэрээ байгуулж, биржийн итгэмжлэгдсэн агуулахын шалгуурыг хангасан 24 агуулахтай итгэмжлэлийн гэрээ байгуулан ажилласан байна.

Хөдөө аж ахуйн бирж нь 2022 оны бүтэн жилийн байдлаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Орхон, Дархан-Уул, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймгуудын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн мөн тухайн сум орон нутагт үйл ажиллагаа явуулдаг түүхийн эдийн хоршооны дарга нарт Биржийн байнгын бус гишүүн-Хоршоо, итгэмжлэгдсэн агуулах, биржийн арилжаанд хэрхэн оролцох болон түүний давуу талын талаар мэдээлэл өгч шат дараатай сургалтыг зохион байгуулсан. Энэ онд бид нийт 17 аймагт 659 оролцогч, 125 хоршоонд сургалт хийсэн бөгөөд 59 хоршоотой биржийн байнгын бус гишүүнээр бүргтэн гэрээ байгуулж, биржийн итгэмжлэгдсэн агуулахын шалгуурыг хангасан 24 агуулахтай итгэмжлэлийн гэрээ байгуулан ажилласан байна.

Бусад мэдээ