04 сарын 21, 2023

АЖИЛД УРЬЖ БАЙНА

ГИШҮҮНЧЛЭЛ, БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН МЕНЕЖЕРИЙН АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН  ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА!

Үндсэн чиг үүрэг:

Стратеги төлөвлөгөө, бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хэлтсийн бодлого тодорхойлж, хяналт тавих, агуулахын бараа түүхий эдийн хадгалалт, чанар, хэмжээ, агуулахын орж гарах хөдөлгөөнийг зөв зохистой зохион байгуулахад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих, агуулах, биржээр арилжих бараа, түүхийн эдийг тээвэрлэх тээврийн байгууллага болон лабораторит итгэмжлэл олгох, тэдний үйл ажиллагаанд холбогдох журмыг мөрдүүлэх, биржийн арилжаанд оролцогч болон арилжааны зах зээлд оролцогчдод биржийн хууль, дүрэм журмыг таниулах, чадавхижуулах, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, байгууллага, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Ажлын байрны шаардлага:

 

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;

Эдийн засаг, бизнесийн удирдлага, хөдөө аж ахуйн мэргэжилтэй байх;

Эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ижил төстэй байгууллагуудад ахлах болон түүнээс дээш албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх.

Бүрдүүлэх материал:

Төрийн албан хаагчийн анкет /шинэ загвар/ бөглөх,

Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт,

4х6 хэмжээтэй 2 хувь зураг,

Иргэний үнэмлэх, боловсролын гэрчилгээний лавлагаа, НДШ төлөлтийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээгээгүй, хүлээж байгаагүй тухай лавлагаа зэргийг emongolia-гаас хэвлэж авч ирэх,

 

Бүртгэл явагдах хугацаа:

2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал.

 

Холбоо барих:

Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 18А-1, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр /Namac building/ II давхар.

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК  Утас: 70128779, 70138779

Захиргаа, санхүүгийн хэлтсийн Хүний нөөц, сургалт хариуцсан мэргэжилтэн Г.Золжаргал.

Цахим шуудангийн хаяг: zoljargal@mce.mn

 

ГИШҮҮНЧЛЭЛ, БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН ГИШҮҮНЧЛЭЛ, БҮРТГЭЛ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН  ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА!

 

 

Үндсэн чиг үүрэг:

Биржийн гишүүнчлэл болон бусад оролцогчидтой холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэх, Ложистикийн нэгдсэн сүлжээг боловсронгуй болгох, байнгын болон байнгын бус гишүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлэн ажиллах, бараа, түүхий эдийн нэр төрөл, үлдэгдэлд хяналт тавьж ажиллана. Гишүүнчлэл бүртгэлийн мэргэжилтнүүдэд мэдлэг, арга зүйн дэмжлэг үзүүлэх,  хэлтсийн 7 хоногийн тайлан мэдээг гишүүнчлэл бүртгэлээр гаргах, тайлагнах, бусад үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг нэгтгэх, хянах, эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх.

Ажлын байрны шаардлага:

 

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;

Эрх зүйч, эдийн засаг, санхүү, бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, хөдөө аж ахуй;

Мэргэжлээрээ болон хэлтсийн үндсэн чиг үүрэгтэй ижил төстэй албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх.

 

Бүрдүүлэх материал:

Төрийн албан хаагчийн анкет /шинэ загвар/ бөглөх,

Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт,

4х6 хэмжээтэй 2 хувь зураг,

Иргэний үнэмлэх, боловсролын гэрчилгээний лавлагаа, НДШ төлөлтийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээгээгүй, хүлээж байгаагүй тухай лавлагаа зэргийг emongolia-гаас хэвлэж авч ирэх,

 

Бүртгэл явагдах хугацаа:

2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал.

 

Холбоо барих:

Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 18А-1, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр /Namac building/ II давхар.

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК  Утас: 70128779, 70138779

Захиргаа, санхүүгийн хэлтсийн Хүний нөөц, сургалт хариуцсан мэргэжилтэн Г.Золжаргал.

Цахим шуудангийн хаяг: zoljargal@mce.mn

 

“ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ХХК

Бусад мэдээ