12 сарын 13, 2023

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ НЬ 16 ХОНОГИЙН” АЯН

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ НЬ 16 ХОНОГИЙН” АЯНЫГ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ӨНӨӨДӨР АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ

🔰 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр (2023.11.24) Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, “ХҮНДЛЭЛ ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ” уриан дор аяныг үндэсний хэмжээнд албан ёсоор эхлүүлж байгааг зарлалаа. 👏👏👏
🔰 Жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг 16 хоногийн аян нь жил бүрийн 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны хооронд тохиодог бөгөөд Манай улсад 1997 оноос эхлэн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвөөс анх энэхүү аяныг зохион байгуулан эхлүүлж, түүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачлагд нэгдэж Монгол улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн хамтдаа хичээж байгаа билээ. 💯💯💯
🔰 Өнөөдрийн аяны нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн ХНХЯ Сайд Х.Булгантуяа, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д. Цогтбаатар, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Эваристе Коуасси-Комлан, Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн, доктор Халид Шарифи, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Захирал Н.Арвинтариа нар оролцон үг хэлж, аянд нэгдэж буйгаа илэрхийллээ. ☑️☑️☑️
🔰 2023 оны эхний хагаст гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20% өссөн байна. Цахим орчинд хүүхдүүдийн 33% нь хүүхдийн бэлгийн хүчирхийллийн контентыг харж байсан бол эмэгтэйчүүдийн 10% нь цахим орчинд бэлгийн дарамтад өртөж байна. 🚫🚫🚫
🔰 Улсын хэмжээнд 2023 оны эхний хагас жилийн байдлаар үйл ажиллагаа явуулж буй НЦҮТ/ТХБ-аар нийт 1,507 (575 эмэгтэй, 153 эрэгтэй, 24 ХБИд, 460 охид, 295 хөвгүүд) үйлчлүүлэгч эрүүл мэндийн, хамгааллын, нийгмийн, сэтгэлзүйн зэрэг нэн шаардлагатай тусламж үйлчилгээг авсан байна. Энэ нь 2022 оны мөн үетэй харьцуулахад 1%-иар өссөн үзүүлэлт юм. Эдгээр үйлчлүүлэгчдээс 731 нь НЦҮТ/ТХБ-нд 1-ээс дээш хоногоор байрлан үйлчилгээ авсан бол 776 нь өдрөөр өөрт хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг авч үйлчлүүлсэн байна. 📊📊📊
🔰 2023 оны дэлхий нийтийн дэвшүүлж буй уриа нь “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэхэд хөрөнгө оруулъя” бөгөөд Монгол Улс “Хүндлэл хамгийн тод гэрэл” нэрийн дор аяныг зохион байгуулж байна.
Тиймээс дараах уриалгийг дэвшүүлж байгаа юм. ✅✅✅
Эх сурвалж: Жендерийн Үндэсний Хороо

Бусад мэдээ