“БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ- ТОГТВОРТОЙ ГАЗАР ТАРИАЛАН 2025” ТАРИАЛАНЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ХЭНТИЙ АЙМГИЙН ЧИНГИС ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Чингис хотод 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Бүсчилсэн хөгжил – тогтвортой газар тариалан 2025” тариаланчдын нэгдсэн зөвлөгөөн болж өнгөрлөө. Тус зөвлөгөөнд Хэнтий аймагт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн төлөөлөл, Аймгийн тариаланчдын холбоо мөн Сүхбаатар, Дорнод аймгаас оролцсон. Тариаланчид “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы талаар мэдээлэл авч, тулгамдаж буй асуудлууд болон шинэ санал санаачилгаа хуваалцаж санал солилцсон.
Тус зөвлөгөөнөөр тариалан эрхлэгчдэд биржээр дамжуулан хэрхэн арилжаанд оролцох, үрийн болон хүнснийн улаанбуудайн дуудлага худалдааны ач холбогдол, тариаланчдад үүсэх боломж, давуу тал зэргийг танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.


