Хөдөө аж ахуйн бирж нь “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Ё.Азжаргал, Бодлого зохицуулалт хариуцсан ахлах шинжээч Х.Сүхбаатар нартай уулзаж хоршоодыг хөгжүүлэх, шинэ шатанд хүргэх ач холбогдолтой уулзалт зохион байгуулагдлаа. Тус уулзалтаар
– Шинэ хоршоодыг сургах,чадавхижуулах;
– Шинэ хоршоог дундын хоршоо болгох, кластержуулахад талуудын оролцоог нэмэгдүүлэх, тогтмол нийлүүлэлт хийх чадавхи бүхий хоршоодыг төлөвшүүлэхэд талуудын ажлыг уялдуулах;
– Хамтарсан туршлага судлах, зах зээлийн холболтуудыг хийх боломжийг бүрдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар хэлэлцэж, санал солилцлоо.



