“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК нь “Монгол-Өвөр Монголын Бизнесийн холбоо”-той гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт хийлээ. Тус уулзалтаар Хөдөө аж ахуйн биржээр арилжаалагддаг 8 нэр төрлийн бараа, түүхий эдийн арилжааны зураглал, Өвөр Монгол дахь худалдан авагчдийг биржийн арилжаанд татан оролцуулах боломжийн талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.