04 сарын 29, 2025

ГУРВАН БҮСЭД ЗАГВАР ДУНДЫН ХОРШООГ БАЙГУУЛНА

Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрхлэгчдээс бүрдсэн дундын хоршоог төлөвшүүлэх чиглэлээр уулзалт зохион байгуулагдлаа.
“Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь мал аж ахуйн үйлдвэрлэл, малчдын хоршоог дэмжих зорилгоор хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрхлэгчдээс бүрдсэн дундын хоршоог чадавхжуулах, түүхий эдийн тогтмол нийлүүлэлт хийх чадамж бүхий хоршоодыг төлөвшүүлэхэд хамтран ажиллах чиглэлээр Шинэ хоршоо хөдөлгөөн-ий салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Ё.Азжаргал, Зээлийн батлан даалтын сан-ийн Төвийн бүсийн салбарын захирал Ц.Содгэрэл, Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia-ын Хамтын ажиллагааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Мөнхзул тэргүүтэй төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар:
📌гурван бүсэд хоршоодыг кластержуулах үйл ажиллагаанд талуудын оролцоог нэмэгдүүлэх;
📌тогтвортой нийлүүлэлт хийх чадвартай дундын хоршоодыг төлөвшүүлэх;
📌зах зээлийн холболтыг сайжруулах;
зэрэг хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
✅Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд гурван бүсэд загвар дундын хоршоо байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулахаар тохиролцож, улмаар дундын хоршооноос нийлүүлэгдэх хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан арилжаалах нөхцөлийг бүрдүүлэхээр ярилцлаа.
No photo description available. May be an image of ‎2 people, people studying and ‎text that says '‎&V ل 320X C bone כוס0 aqua t‎'‎‎ May be an image of 4 people, table and text May be an image of 9 people, people studying, table and text

Бусад мэдээ