04 сарын 29, 2025

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

Хөдөө аж ахуйн бирж нь дараах 3 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа.

✅САНХҮҮ, УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН МЕНЕЖЕР
✅ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

САНХҮҮ, УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН МЕНЕЖЕРИЙН АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН  ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

Биржийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагааг Засгийн газар, харьяа яам, түүнтэй холбогдуулан гарсан хууль, тогтоомж, заавар, журам, тушаалын хүрээнд зохион байгуулах, хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх, төлөвлөгөө, тайлан, албан хэрэг хөтлөлт, дотоод хяналт шалгалтын үйл ажиллагааг хууль, журамд заасны дагуу хэрэгжүүлж, хяналт тавих, байгууллагын дотоод үйл ажиллагааг зохион байгуулж, Гүйцэтгэх захирлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, байгууллага, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Ажлын байрны шаардлага:

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;

Хуульч, эрх зүйч, эдийн засагч, төрийн удирдлага, бизнесийн удирдлагын мэргэжилтэй байх;

Оффисын хэрэглээний програм дээр ажиллах чадвартай байх;

Бие даах болон багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, нягт нямбай байх;

Асуудлыг судлан шинжилж боловсруулах, үнэлэлт дүгнэлт өгөх, оновчтой шийдвэр гаргах чадвартай байх;

Судалгааны арга зүйн мэдлэгтэй, баримт бичиг боловсруулж, судалгаа шинжилгээ хийх чадвартай байх;

Бизнесийн байгууллага, төрийн байгууллага, хууль, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх.

 

САНХҮҮ, УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН  МЭРГЭЖИЛТНИЙ АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН  ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

Биржийн дотоод үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулах, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэл, үр дүнг нэгтгэн тайлагнах, дотоод үйл ажиллагаанд мөрдөх хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг шалгаж, хангуулах, мониторинг, дотоод хяналтын ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих.

Ажлын байрны шаардлага:

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;

Хуульч, эрх зүйч, эдийн засагч, санхүүгийн менежмент, бизнесийн удирдлагын мэргэжилтэй байх;

Оффисын хэрэглээний програм дээр ажиллах чадвартай байх;

Бие даах болон багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, нягт нямбай байх;

Асуудлыг судлан шинжилж боловсруулах, үнэлэлт дүгнэлт өгөх, оновчтой шийдвэр гаргах чадвартай байх;

Судалгааны арга зүйн мэдлэгтэй, баримт бичиг боловсруулж, судалгаа шинжилгээ хийх чадвартай байх;

Бизнесийн байгууллага, төрийн байгууллага, хууль, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад ижил төстэй албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх.

 

Бүрдүүлэх материал:

Төрийн албан хаагчийн анкет /шинэ загвар/ бөглөх,

4х6 хэмжээтэй 2 хувь зураг,

Иргэний үнэмлэх, боловсролын гэрчилгээний лавлагаа, НДШ төлөлтийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай лавлагаа зэргийг emongolia-гаас хэвлэх,

 

Бүртгэл явагдах хугацаа:

2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг дуустал.

Компанийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.mce.mn цахим хуудаснаас танилцана уу.

 

Холбоо барих:

Монгол Улс, Дархан-Уул аймгийн Дархан сум 14-р баг “Дархан Юнайтед Арена” 1 давхарт байрлах  “Хөдөө аж ахуйн бирж”  ХХК.

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК  Утас: 70148779, 70138779

Архив, бичиг хэргийн мэргэжилтэн Б.Баясгалан.

Цахим шуудангийн хаяг: info@mce.mn

Бусад мэдээ