Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, харьяа агентлагуудын хамт олон Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р багийн нутаг дэвсгэрт орших Бурхантын гудамжинд 240 ширхэг нарс мод, 250 ширхэг голт бор бут тарьж, гудамж талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах үйлсэд нэгдлээ.