Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах тухай
Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 дахь заалт, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийг тус тус үндэслэн “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
НЭГ. ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Боловсрол | Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
Мэргэжил | – Бизнесийн удирдлага /041301/;
– Нягтлан бодогч /041101/; – Эрхзүйч /042101/. |
Нийтлэг болон тусгай шаардлага | °Бизнесийн томоохон хэлцэл дээр ажиллаж байсан туршлагатай, компанийн нэгдлийн үйл ажиллагааны менежментийг хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах, төр, бизнесийн салбарын уялдааг ханган ажиллах мэдлэг туршлагатай байх;
° Улсад 6-аас доошгүй жил, үүнээс 1-ээс доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх; °Хөрөнгийн зах зээл болон банк, санхүүгийн салбарт 6-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх; °Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх; °Тодорхой албан тушаал эрхлэх, эсхүл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, ял шийтгэл хүлээгээгүй байх; °Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил албан тушаал эрхлээгүй байх; °Компанийн үйл ажиллагааны менежментийг хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах, төр, бизнесийн салбарын уялдааг ханган ажиллах мэдлэг туршлагатай байх; °Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй байх; ° Дархан-Уул аймагт ажиллаж, амьдрах боломжтой байх. |
Гурав. Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар лавлагаа /e-mongolia-с татан авах/
- Санхүүгийн зохицуулах хорооны “Тохиромжтой этгээдийн тодорхойлолт
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /e-mongolia-с татан авах/
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia-с татан авах/
- Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл
Нэмэлт: Компанийн засаглалын гэрчилгээтэй бол давуу тал болно.
Дөрөв. Сонгон шалгаруулах үе шат
- Баримт бичгийн бүрдэл;
- Сорилын шалгалт;
- Ярилцлага;
- Сонгон шалгаруулалтын дүнг гаргах.
Тав. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, хэлбэр:
Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 06 дугаар сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.
Хүлээн авах байр: Улаанбаатар хот 13381, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16а, Засгийн газрын IXб байp .
Материалыг битүүмжлэн ирүүлсэн байх шаардлагатай.
Анхаарах зүйлс:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн иргэдийн материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.
- Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болно.
- Шаардлагатай тохиолдолд нэмэлт тодруулга авч болно.
- Ирүүлсэн материалтай танилцан, зөвхөн сонгон шалгаруулалтын баримт бичгийн бүрдлийн шаардлага хангасан нэр дэвшигчдээс сорилын шалгалт авч, тэнцсэн нэр дэвшигчтэй холбоо барьж ярилцлагад урина.
Нэмэлт мэдээллийг “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Сугарбаяр, 99052936 дугаарын утаснаас авна уу.
“ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ТӨРИЙН ӨМЧИТ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО